solongonews
Хятад, Австралийн орон нутгийн соёлын солилцооны ажиллагаа болов
2026-06-19 20:16
Хятад, Австралийн орон нутгийн соёлын солилцооны ажиллагаа болов

Тухайн газрын орон нутгийн цагаар 6-р сарын 19-нд Австралийн Хойд Нутаг Дэвсгэрийн Дарвин хотын төвийн явган хүний гудамж хөл хөдөлгөөн ихтэй байсны учир  нь Хятадын Өвөр Монголын Анд хамтлаг Австралийн орон нутгийн жүжигчидтэй хамт соёлын харилцаа өрнүүлсэн явдал байлаа. Өвөр Монголын соёлын аялал жуулчлалыг сурталчлах, соёл, бүтээлч үзэсгэлэн зэрэгцэн зохион байгуулагдсан нь тухайн орон нутгийн олон оршин суугч, жуулчдын анхаарлыг татаж, "Далайн эрэг, Хятад, Австралийн нөхөрлөл" Хятад, Австралийн орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагааг эхлүүлэв.

Австрали, Хятадын найрамдлын нийгэмлэгийн урилгаар Хятад, Австралийн хоорондын "Далайн эрэг, Хятад, Австралийн нөхөрлөл" орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ 6-р сарын 19-нөөс 21-ний хооронд Австралийн Дарвин хотод болж байна. Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Гадаад Улстай найрамдлаар харилцах холбоо, Австрали-Хятадын Найрамдлын Холбооны Хойд Австралийн салбар зохион байгуулж, Өвөр Монголын Урлагийн Академи, Өвөр Монголын Урлагийн Театр, Өвөр Монголын Синьхуа хэвлэлийн групп, Өвөр Монголын Синьхуа номын дэлгүүр ХХК болон бусад байгууллагууд хамтрбн зохион байгуулав.

Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээгээр Хятадын Өвөр Монголын соёлын гайхамшгийг харуулахыг зорьж буй бөгөөд үүнд Анд хамтлагийн "2026 оны Дарвины Хятадын соёлын наадам"-ын тоглолт, гудамжны урлагийн тоглолт, Өвөр Монголын соёлын аялал жуулчлалыг сурталчлах, соёл, бүтээлч үзэсгэлэн, соёл, урлагийн семинар, солилцоо, ажлын уулзалтууд багтсан байна. Дарвин хот 6-р сарын 20-нд анхны "Хятадын соёлын наадам"-аа зохион байгуулах бөгөөд энэ нь Австралид Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг дурдах нь зүйтэй.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл