Жянсү мужийн Сюйжөү хот, Сычуань мужийн Лүжөү хот Дундадын үл хөдлөх хөрөнгийн анхны эрхийн бичгийг зэрэг олгосноор Дундад улсад үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн тогтолцоо албан ёсоор бий болов.
Газар баялгийн яамны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын байнгын орлогч дарга Лин Хунжи 3 дугаар сарын 1-ний өдөр ярилцлага өгөхдөө: -"Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай түр хэрэгжүүлэх дүрэм" 3 дугаар сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн боловч Дундадын 2800 гаруй хот шяний дотроос зөвхөн 70 хот шянь л үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үүрэг хариуцлагыг эмхлэн нэгтгэсэн болохоор, энэ талаар ажлын ахицыг түргэтгэх шаардлагатай байна гэжээ. Үндсэндээ мэргэжлийн хүмүүсийн авч үзсэнээр үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлийн гол үнэ өртөг нь үл хөдлөх хөрөнгийн арилжааны аюулгүй байдлыг хангах, үл хөдлөх хөрөнгийн эрхийг эзэмшигчийн хууль ёсны эд хөрөнгийг хамгаалахад орших юм байна.

