
Бээжин хот 72 цагийн дотор хилээр дамжин өнгөрөх гадаад иргэний визийг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлээд хоёр дахь жилдээ болж байна. Дундад улсын хилээр орж буй жуулчдын тоо цөөрч, аялал жуулчлалын зах зээл унаж байгаа сөрөг нөхцөл байдалд, нийслэл Бээжингийн 72 цагийн дотор хилээр дамжин өнгөрөх жуулчдын хэмжээ харин ихэд нэмэгдэж байлаа.
Нийслэлийн онгоцны буудлын нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, 2014 онд нийслэлийн онгоцны буудлын олон улсын жуулчдын тоо 20.73 саяд хүрч, жуулчдын тоо анх улаа 20 саяыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 4.6 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхэд, 72 цагийн дотор визгүй зорчих бодлого нь үр дүнтэй, өгөөж ихтэй байж, гадаад орны жуулчдын Бээжинд ирэх сонирхлыг ихэд татаж, жуулчдын тоо ихээр нэмэгдсэн ба бүх жилийн 72 цагийн дотор визгүй зорчсон жуулчдын тоо 40 мянгыг давсан байна. 2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Бээжингийн 72 цагийн дотор визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлснээс хойш, жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байлаа.
Эх сурвалжаас үзэхэд, гадаадын иргэд хилээр дамжин өнгөрөхөд визгүй зорчих бодлого нь дэлхийн олон орны хэрэгжүүлж буй визээс чөлөөлөх тогтоолын нэгэн хэсэг байв. Солонгосын Рэнь Чуань онгоцны буудал нь гуравдагч улсын виз эзэмшигчид Солонгосын хилд 30 өдрийн хугацаанд саатаж болохыг зөвшөөрдөг. Дундад улсын Сянганий онгоцны буудал нь долоон өдрийн дотор визгүй дамжин өнгөрч болдог ба Сингапурын онгоцны буудал нь 96 цагийн дотор визгүй зорчихыг зөвшөөрдөг.
Эдийн засгийн өдрийн сонины мэдээнд Төрийн зөвлөлийн баталснаар, 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс Шанхай боомт Япон, БНСУ зэрэг 45 орны иргэдэд хилээр дамжин өнгөрөх 72 цагийн визгүй зорчих бодлого хэрэгжүүлэхээр боллоо.
