solongonews
Дундад улс зэрлэг амьтан ургамлыг хамгаалах систем бүрдүүлжээ
2015-03-03 16:13
Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах нийгэм нийтийн үзэл баримтлалыг ихээхэн дээшлүүлэх хэрэгтэй

    Үндэсний Ойн аж ахуйн газрын орлогч дарга, Ховор амьтан ургамлын экспорт импортын хяналт удирдлагын албаны дарга Лю Дүншэнь 3-Нд болсон "Дэлхийн зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэх хурлын үеэр танилцуулснаар, Дундад улсад, засгийн газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, олон нийт дөрвөн талаас хүч хамтран зэрлэг амьтан ургамлыг хамгаалах систем бүрдүүлжээ.

    Лю Дүншэнь, Дундад улс бол зэрлэг амьтан ургамал тархан үржих чухал бүс нутаг бөгөөд холбогдох бүтээгдэхүүнийг хэрэглэгч том орон юм. Манай орон байгалийн дархан цаазат бүсийн хамгаалалтын систем, бодлого, эрхзүйн систем, хуулийн дагуу амлалтаа биелүүлэх систем, зохион байгуулалт, хяналт удирдлагын систем, суртал ухуулга, сургалт боловсролын систем зэргийг бүрэлдүүлэн боловсруулж байна гэжээ.

    Тэрээр, тал бүрийн хүчин зүтгэлийн дүнд, зэрлэг амьтан ургамлыг хамгаалах нийгэм нийтийн үзэл баримтлал ихээхэн дээшилж, холбогдох талууд зэрлэг амьтан ургамлыг хамгаалах ажлыг анхаарч дэмжих ба гар бие оролцох талаар ч нааштай ажиллах болсон гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл