Нэг. 2015 онд орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн нэмэгдлийг 8 хувь орчим байлгана.
Хоёр. Хот суурин болон хөдөө тосгон, мал маллах орнд байнга суугаа иргэдийн орлогын нэмэгдлийг тус тус 9 хувь ба 10 хувиас дээш байлгаж, хот сууринд ажил эрхлэх хүний тоо 250 мянгад хүргэнэ.
Гурав. Түргэний замын уртыг 5000 километроос дээш болгож, 1000 хөдөө тосгонд засмал зам нэвтэрч, шинээр 1600 километрын төмөр зам тавьжээ.
Дөрөв. Хөххотийн нисэх буудлыг шилжүүлэн барих ажлыг түргэтгэж, 3 тээврийн нисэх буудал ба 8 зорчигчийн нисэх буудлыг байгуулахад нисэх буудал 29 болж нэмэгднэ.
Тав. Орчин үеийн тариалан мал аж ахуйг бүтээн байгуулахын дагуу, усжуулах тариан газар 300 мянга га, үндсэн тариан газар 260 мянга га, ам будаа тарьж ургуулах газар 5.3 сая га-аас дээш нэмэгдүүлэхийг жил болгон батална.
Зургаа. 4 сая малчин тариачныг хотын суугуул иргэд болгох асуудлыг анхааран шийднэ.
Долоо. Хот суурины иргэдийн эм эмнэлгийн даатгал ба шинэ малжих тариалах орны хоршсон эмнэлгийн засгийн газрын халамжийн мөнгөний баримжааг дээшлүүлж, хүн бүрт жилийн 320 юаниас 380 юань болгон дээшлүүлнэ.
Найм. Ядуурлыг бууруулах бодлого төлөвлөлтийг эрчимжүүлж, амьдралын боломжгүй хүн амыг 400 мянга багасгана.
Ес. Баталгаат чанартай орон сууц 242 мянга байгуулж, тариалан ба мал маллах оронд 170 мянган өрхийн байшинг өөрчлөн шинэчилнэ.
Арав. Үндсэн олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлын баримжааг хүн дунджаар 40 юань болгон нэмэгдүүлнэ.
Арван нэг. Тал нутгийн амь ахуйн халамжийн мөнгө ба шагнах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тал нутгийн бүтээн байгуулалтын талбайг 2.6 сая га-аас дээш байлгахыг батална.
Арван хоёр. Ой шугуйн байгаль орчны хамгаалалт, бүтээн байгуулалтын талбайг 670 мянга га, 133 мянга га газар нутгийг ногооруулж, ус хөрсний эх баялгийг хамгаалж, ерөнхий засаж хамгаалах талбайг 433 мянган га байхыг батална.
