Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо
2026-05-05 14:58
Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

Бээжингийн цагаар 5-р сарын 5-нд 2026 оны Снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт өндөрлөж, Хятадын залуу тамирчин Ву Изе 18-17 харьцаатайгаар Английн нэрт од Шон Мерфиг ялж шинэ аварга боллоо. Тэрээр Снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Хятадын анхны тамирчин Жао Синтунгийн дараа энэ амжилтыг үзүүлсэн Хятадын хоёр дахь тамирчин болсон юм.
Снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал нь дөрвөн үе шаттайгаар 35 фрэйм явагддаг хамгийн чухал тэмцээн юм.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : .cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
