
Уг арга хэмжээг Дундад Монголын билгийн улирлын хөхөгчин хонин жилийн уламжлалт "Цагаан сар"-ын баярын өмнөхөн Монгол Улс болон Дундадын барилгын салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, Дундадын аж ахуйн нэгжийн эздэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль зүйн орчин болон Монголд хөрөнгө оруулах боломж нөхцөлийг танилцуулан, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн харилцааг улам ойртуулах зорилгоор Монгол Улсын барилга, хот байгуулалтын яам, Монгол Улсаас Дундад улсад суугаа элчин сайдын яам санаачилж, Дундадын Олон улсын бизнесийн нийгэмлэг болон Дундадын Олон улсын худалдааг дэмжих хорооны барилгын материалын салбар хамтран зохион байгуулж байгаа юм.

Уулзалтыг Монгол Улсаас Дундад улсад суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Хүрэнбаатар даргалж, Монгол Улсаас Дундад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сүхбаатар нээлтийн ёслолд үг хэлж баяр хүргэсэн байна. Үүнээс гадна, Дундадын Олон улсын бизнесийн нийгэмлэгийн гишүүн хорооны хэлтсийн дарга Ван Цүньрүн, Монгол Улсын барилга, хот байгуулалтын яамны орлогч сайд Байгалмаа, Улаанбаатар хотын орлогч дарга Очирбат, Дундадын Олон улсын худалдааг дэмжих хорооны барилгын материалын салбарын орлогч дарга Жөү Жижөү нарын хүмүүс үг хэллээ. Уулзалтад Монгол Улсын засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, Дундадын аж ахуйн нэгжтэй хийж байгаа төслүүд, Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль зүйн орчин зэрэг сэдвээр лекц уншсан байна.

Энэ өдрийн уулзалтанд Дундад Монгол хоёр орны 120 гаруй засгийн газрын байгууллага болон аж ахуйн нэгжийн 300 шахам төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллага оролцжээ.
