solongonews
“Хань” зургийн ангийн хүүхдүүд хадны зургаас сэдэвлэсэн зургийг сонирхон үзэв
2015-02-02 19:48
Хүүхдийн хүмүүжлийн тухай

1 сарын 30-ны өдөр Хөххотийн “Цэцэнтана” урлагийн музейд “Хань” зургийн ангийн бяцхан сурагчид багш эцэг эхчүүдийн хамт Дундад, Орос, Монгол гурван улсын нэрт зураачдын зурсан зургийг сонирхон үзэв. Тус зургийн үзэсгэлэн Мунь уулын хадны зургаас сэдэвлэсэн Дундад, Орос, Монгол гурван улсын уран бүтээлчдийн хамтарсан олон улсаар аялах үзэсгэлэнд дэлгэгдсэн “Морин дээрх шүтлэг ба далд ертөнцийн даллага” сэдэвт үзэсгэлэн болно. 30 гаруй хүүхэд багшийнхаа тайлбарлахыг хянамгай сонсон ойлгож тэдгээр зургийг дууриан зурж байлаа.

Бао Гүйн багш: - Хадны зураг бол монгол үндэстний өвөг дээдсийн үлдээсэн үнэт өв соёл, хадны зураг нь тухайн үеийн амьдрал үйлдвэрлэлийг тусгасан агуулгатай байдаг. Иймээс хүүхдүүд эдгээр зургийг үзэж сонирхохоор дамжин үндэстнийхээ соёлын багахан ч болов ойлголттой болохоор барахгүй зургаас сэнхрүүлэл авч өөрөө урлан бүтээхэд нь тус болно гэв. Бяцхан зурагчин Хань: - Би зураг зурах дуртай, уралдаанд оролцоод шагнал авч байсан гэж баярлан ярьж байлаа.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл