( 2015 оны 1 сарын 29-ний өдөр ӨМӨЗО-ны УТЗЗ-ний Ⅺ сонгуулийн Ⅲ чуулгаанаас батлав )
ӨМӨЗО-ны УТЗЗ-ний Ⅺ сонгуулийн Ⅲ чуулгаан 2015 оны 1 сарын 25-ны өдрөөс 29-ний өдөр болтол Хөххотод хуралдав.
Энэ удааны хурал бол өөртөө засах орны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, хуулиар орноо засахыг бүх талаар түлхэн ахиулж байгаа зангилааны үед хуралдсан нэгэн чухал хурал болно. Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга, ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Жюнь, өөртөө засах орны намын хорооны дэд нарийн бичгийн дарга, өөртөө засах орны тэргүүлэгч баатар зэрэг өөртөө засах орны нам засаг цэргийн удирдах нөхөд хуралд оролцсоны хамт, дугуйлан хуваан ярилцахад оролцож, өөртөө засах орны өөрчлөлт хөгжилт тогтуун байдлын их бодлогыг гишүүдтэй хамтаар зөвлөв. Бүх гишүүд дээд хэмжээний улс төрийн хариуцлагат сэтгэлээр үүрэг тушаалаа хянамгай гүйцэтгэж, бүх орны аж ахуй нийгмийн хөгжилтийн чухал их асуудал болон ард олны тус биеийн ашиг тусад холбогдох асуудалд хандуулж, төрийн явдлыг гүнзгий зөвлөж, идэвхтэйгээр арга бодлого дэвшүүлсэн бөгөөд улс төрийн зөвлөлийн ажлыг чангатгахад маш олон чухал санал зөвлөмж дурдсан байна .
