2015 оны Засгийн газрын тайланд тариалан мал аж ахуйн суурь бүтээмжийг сайтар атгаж, тариалан мал аж ахуйн үйлсийн хөгжлийн арга хэлбэрээ хувируулж, тариалан мал аж ахуйн үйлсийн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчийг дээшлүүлж, бүтцийн тохируулалтыг идэвхтэй ахиулж, аж үйлдвэржүүлэлтийн түвшнийг дээшлүүлэн, эрхлэх аргаа сайжруулна гэж засгийн ордны ажлын тайланд дурдсан байна.
Гол зорилго:
Үргэлжлэн 10 тэрбум жин ам будааны уналтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, бүх жилийн шинээр нэмэгдэх услалтын тарианы талбайг 4 сая 500 мянган мү, өндөр баримжаатай үндсэн тариан газрыг 4 сая мү болгож, ам будаа тарих ерөнхий талбайг 80 сая мү-ээс доошлуулахгүй байлгах, ерөнхий уналтыг 55 тэрбум жингээс дээш байхыг батална. Хамгийн чанга хүчтэй тариан газрын хамгаалалтын дүрмийг хэрэгжүүлж, тариалах газрын талбайн улаан шугам ба чанарын баримжааг баттай баримталж, тогтсон үндсэн тариан газрыг түргэн тогтоож, ам будааны үйлдвэрлэлийн суурийг бататгана. Таримал тэжээвэр бүтээгдэхүүнийг “Үйлдвэрлэлийн хандлага”-аас “Хэрэглээний хандлага” тийш найдвартай, зах дэлгүүрийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа бохирдолгүй органик бүтээгдэхүүний хөгжлийг түргэтгэж, өндөр уналтай таримал ба тэжээл бордоог тарих талбайгаа өргөтгөж, онцгойлон их дунд хотын хүнсний ногооны суурин бүтээн байгуулалтаа түргэтгэнэ. “Ам будааны амар тайван ажиллагаа”-г найдвартай түлхэн ахиулж, ам будааны хадгалж нөөцлөх ба гүйлгээний суурийг батлах чадвараа дээшлүүлнэ. Одоо үеийн мал аж ахуйг ихээр хөгжүүлж, “Хос зуу арван сая”-ын өндөр үр нөлөөтэй ажиллагааг үргэлжлэн хэрэгжүүлж, малын үүлдэр сайжруулах ажлыг гол болгон атгаж, гаралтыг нэмэгдүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлнэ. Тариалах орны мал аж ахуйн хөгжлийг түргэтгэж, стандартчилсан тарьж тэжээх хэлбэрийг идэвхтэй дэлгэрүүлнэ. Тал нутгийн мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, байгаль орчны өвсний хөгжлийг ахиулж, мал аж ахуйн үйлсийн дэд бүтцийн байгуулалтыг сайтар атгаж, зуд гамшгийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Усаар гол болгосон тариалан мал аж ахуйн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг чангатгана.
Амжилт:
2014 онд аж ахуй нийгмийн шинэ амжилтыг олж, шинэчилсэн Өвөр Монголыг бүтээн байгуулах шинэ байдлыг нээжээ. Тариалан мал аж ахуй тогтуун хөгжиж, ам будааны үйлдвэрлэл хураалт бага, ган хуурай зэргийн нөлөөг туулж дахин элбэг хураалт хийж, хоёр жил дараалан 5 сая 500 мянган жингээс дээш байхыг баталжээ. Мал аж ахуйн талаар жилийн малын тоо толгой 129 саяыг давж, 11 сая нэмэгджээ.

