Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын даргалагч орны хувиар 05-р сарын 26-нд “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамгаалж, НҮБ-р төв болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэх нь” уриан дор Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг зохион байгуулах гэж байна.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк хотод очиж хурлыг даргална.
Нью-Йоркт байх хугацаандаа Ван И 05-р сарын 28-нд болох “Дэлхийн засаглалын анд нөхдийн бүлэг”-ийн хуралд оролцохоос гадна НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон холбогдох орнуудын гадаад харилцааны сайд нартай уулзалт хийх юм.
Мөн Канадын гадаад харилцааны сайд Анита Анандын урилгаар Ван И 05-р сарын 28-30-ны өдрүүдэд Канад улсад айлчилна.
