solongonews
Хятадын иж бүрэн баталгаат бүсийн импорт,экспортын хэмжээ 2.7 их наяд юаньд хүрсэн
2026-05-25 10:33
Хятадын иж бүрэн баталгаат бүсийн импорт,экспортын хэмжээ 2.7 их наяд юаньд хүрчээ

Энэ оны эхний дөрвөн сард Хятадын иж бүрэн баталгаат бүсийн импорт, экспортын нийт хэмжээ 2.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25.2 хувиар өссөн нь Хятадын нийт импорт, экспортын 16.8 хувийг эзэлсэн байна. Ийнхүү иж бүрэн баталгаат бүс нь Хятадын гадаад худалдааны хөгжилд үйлчлэх чухал тавцан болсон.

Өдгөө Хятад улсад 168 иж бүрэн баталгаат бүс, 4 гаалийн баталгаат бүс (Шанхай Вайгаочяо гаалийн баталгаат бүс, Далянь гаалын баталгаат бүс, Нинбө гаалийн баталгаат бүс, Футян гаалийн баталгаат бүс), 1 хил дамнасан аж үйлдвэрийн бүс (Жухай-Макаогийн хил дамнасан аж үйлдвэрийн бүсийн Жухай  хүрээлэн), 1 баталгаат боомтын бүс (Янпу боомтын бүс) байна.

Саяхан "Иж бүрэн баталгаат бүсийг өргөжүүлэх, чанарыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ"-г нэвтрүүлсэн. Энэ нь иж бүрэн баталгаат бүсийн аж үйлдвэрийн хэлбэрийг уламжлалт боловсруулалт, логистикоос олон төрлийн, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг гүнзгий нэгтгэх, улсын дотоод болон олон улсын давхар эргэлтэд үйлчлэх хөгжлийн байр суурийг өөрчлөхөд түлхэц болсон юм.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл