3 дугаар сарын 4-ний өдөр 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, 2015 оны төсөвт батлан хамгаалах төсвийг 10 орчим хувиар нэмэгдүүлэх санал гаргасан байна. Энэ нь зардлын төсвийг нэмэгдүүлэх тухай төв хорооны саналтай үндсэндээ адил байна гэжээ.
Мөн энэ өдөр АИХ-ын ордонд 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн төлөөлөгч Фү Ин, батлан хамгаалах төсвийн тухай асуултад хариулахдаа, Дундад улс бол их гүрэн тул улс орон, ард түмнээ хамгаалах хүчирхэг арми байгуулж, ард түмнээ амгалан тайван амьдруулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр, Дундад улс орчин үеийн хөгжилтэй болоход батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалтыг орчин үеийн түвшинд хөгжүүлэх нь маш чухал юм. Үүнийг Бүх Дундадын АТИХ, ард олон бүгд дэмжиж байгаа. Харин энэ зардлыг зөв хэрэглэхийг хүсэж байна гэлээ.
