solongonews
Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч
2015-03-05 23:15
Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч

1.    Дундад улсын аливаа төрийн эрх нь ард түмнийх юм. Төрийн эрхийг явуулдаг байгууллага нь ардын төлөөлөгчдийн их хурал юм. Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч нь ардын төлөөлөгчдийн их хурлын бүрэлдүүн болсны хувьд ард түмний эрх ашиг, хүсэл зорилгыг төлөөлөн, үндсэн хууль болон хууль зүйгээс олгосон тус зэрэглэлийн ардын төлөөлөгчдийн их хурлын нийт эрх тушаал ёсоор төрийн эрхийг явуулахад оролцох хэрэгтэй. Үүнд улс болон газар орны чухал их үйл хэрэгт тогтоол гаргахад оролцох, засаг захиргааны байгууллага, шүүх байгууллага болон прокурорын байгууллага зэрэг төрийн байгууллагын ажилд хяналт тавихад оролцох, төрийн байгууллагын удирдах багийг сонгох, тушаалд томилох буюу тушаалаас огцруулахад оролцох, хууль зүйн болон орон нутгийн хууль дүрмийг тогтооход оролцох, олон нийтийн төрөл бүрийн эрх, ашиг тусыг хамгаалахад оролцох зэргийг багтаана.

2.     Ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж байсан хугацаанд ч , Ардын төлөөлөгчдийн их хурал дуусах хугацаанд ч, АТИХ хуульд тогтоосон төлөөлөгчийн тушаалаа хэрэгжүүлэх хэрэгтэй. АТИХ-ын төлөөлөгчийн тушаал нь АТИХ болон АТИХ-ын Байнгын хорооны эрхээ хэрэгжүүлэхэд чухал үндэс суурь нь болдог. Өөрөөр хэлбэл, Ардын төлөөлөгчдийн их хурал болон АТИХ-ын Байнгын хорооны эрхийн хэрэгжилт нь цөм ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчийн тушаалаа хэрэгжүүлэхээр дамжин биелэгддэг.

3.     Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч нь засгийн газрын туслан ажлыг нь явуулж, ард олонд бодитой ажил хэрэг бүтээн өгч, тус газрын ард олныг дагуулан орон нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлэн, хамтаар баяжих замаар замнах хэрэгтэй. Иймээс АТИХ-ын төлөөлөгчийн тушаалыг шинж чанар, агуулгаас нь авч үзвэл улс орны үйл гэргийн хяналт, эдийн засаг, соёлын ажлын менежмент, нийгмийн нийт үйл хэргийн хяналтад оролцох явдал болно. Тухайлбал, төрийн үйл хэрэгт оролцон зөвлөж , төрийн эрхийн хэрэгжилтэд оролцох явдал болно.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл