Бүх Дундад улсын УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын олон улсын эмнэлгийн хорооны таван заслын эрүүл мэндийн салбарын эрхлэгч Яо Хасыг 3 дугаар сарын 6-ны өдөр сурвалжлага өгөхдөө: Энэ удаагийн хуралд “Үндэстний эм эмнэлэг болон хятад эм эмнэлгийг ижил алхмаар адил тэгшээр хуулиар тогтоох тухай” санал зөвлөмж дэвшүүлэх гэж байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар энэхүү санал зөвлөмжийн зорилго нь, үндэстний эм эмнэлгийг “БНДАУ-ын уламжлалт эм эмнэлгийн хууль”-д оруулахыг улсаас хүндэтгэн үзэхийг хүссэн явдал болно.
Яо Хас гишүүний танилцуулснаар, урт хугацааны турш, манай улс уламжлалт эм эмнэлгийн хууль тогтоох явдал нь үндэстний хийгээд бүх салбарын хүмүүсийн анхаарлыг татсаар ирэв. 2008 оны 10 дугаар сард “БНДАУ-ын (уламжлалт) эм эмнэлгийн хууль”-ийг 11 дүгээр сонгуулийн Бүх Дундад улсын АТИХ-ын байнгын хорооны 5 жилийн хууль тогтоох төлөвлөгөөнд оруулжээ. Гэтэл гурван жил гаруй бэлтгэсэн “БНДАУ-ын хятад эм эмнэлгийн хууль (хянуулах төслийн норог)”-т үндэстний эм эмнэлгийг оруулсангүй. 2011 оноос одоог болтол, үндэстний эм эмнэлгийн ажилтнууд энэхүү асуудлыг улсаас түргэн шийдвэрлэх тухай саналаа дэвшүүлсээр байна.
Яо Хас гишүүн хэлэхдээ: Үндэстний эм эмнэлэг ч хятад эм эмнэлэгтэй адилаар манай улсын уламжлалт эм эмнэлгийн чухал бүрэлдүүн хэсэг болно. Тэдгээр нь өөр өөрийн эмчилгээний онцлог, өнө удаан түүх ба тусгай онолын системтэй бөгөөд манай улсын чухал бодисын бус соёлын өв байж, өргөн олон түмэн онцгойлон цөөн тоот үндэстний газар орны олон түмний өвчин эмгэгээс сэргийлэх, өвчин хуучныг засахад чухал үйлдэл үзүүлжээ. Үндэстний эм эмнэлгийн эрүүлээр хөгжүүлэхэд адилаар хуулийн баталгаа шаардагдана.
Тэрээр сануулсан нь, төрийн явдлын хорооны хууль дүрмийн ажлын албан газраас цөөн тоот үндэстний эм эмнэлгийн онцлог ба давуу талыг гүйцэд бодолхийлэх ба хүндэтгэж, эл үндэстэн эл этгээдийн хүмүүсийн дурдсан санал зөвлөмжийг хянамгай хүлээн авч, “БНДАУ-ын хятад эм эмнэлгийн хууль” (санал хураах эх норог)-ийн нэрийг “БНДАУ-ын Дундадын үндэстний уламжлалт эм эмнэлгийн хууль” гэж засаж, үндэстний эм эмнэлэг, хятад эм эмнэлгийг ижил алхам адил тэгшээр хууль тогтоож, хятад эм эмнэлэг болон үндэстний эм эмнэлгийн нэн сайтар уламжлан залгамжлах ба бадруулж, хятад эм эмнэлэг болон үндэстний эм эмнэлгийн хөгжлийг дэмжиж ахиулбал зохино.

