Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр буюу 6-р сарын 3-нд 5-р сарын Ложистикийн салбарын хөгжлийн индексээ гаргалаа. 5-р сард ложистикийн үйлчилгээний эрэлт бага зэрэг өссөн ч тогтвортой хэвээр байсан бөгөөд логистикийн салбарын хөгжлийн индекс тэлэлтийн хязгаарт эргэн ирсэн байна.
5-р сарын Хятадын Ложистикийн салбарын хөгжлийн индекс 50.3 хувь байсан нь өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлт байж, тэлэлтийн хязгаарт эргэн ирсэн байна. Дэд индексүүдийн ихэнх нь өмнөх сартай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд бизнесийн хэмжээний индекс, шинэ захиалгын индекс, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн индекс, ажил эрхлэлтийн индекс зэрэг үзүүлэлтүүд бүгд тэлэлтийн хязгаарт байв.
Тодруулбал, 5-р сарын шинэ захиалгын индекс 50.2 хувь байсан нь дараалан гурав дахь сардаа өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн, 5-р сард ложистикийн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн гол зардлын индекс 52.6 хувь байсан нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм, түлш, хөдөлмөр болон бусад зардлын үнэ өссөнөөс үүдэлтэй дарамт нэмэгдэж байгааг бизнес эрхлэгчид мэдээлж байна.
