solongonews
Мал аж ахуй тариалангийн хөгжлийн түвшинг дээшлүүлнэ
2015-01-30 05:01
Мал аж ахуй тариаланг хөгжүүлэх тухай төлөвлөгөө

Гол зорилго:

    Бохирдолгүй тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах сууринг бүтээн байгуулах зорилгоор аж үйлдвэржүүлэлтийн суурингийн бүтээн байгуулалтаа чангатгаж, шилдэг аж үйлдвэржүүлэлтийн бүсийг цогцлоож, аж үйлдвэржүүлэлтийн төвлөрлийн хэмжээг дээшлүүлнэ. Тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний шинэчилсэн борлуулах системийг байгуулж, малчин тариачныг аж үйлдвэржсэн эрхлэлээс их ашиг хүртэх болгоно. Тариалан мал аж ахуйн нэрт тэмдгийн байгуулалтыг нэг алхам чангатгаж, цул байгалийн, бохирдолгүй давуулаг талыг гүйцэд бадруулж, орон нутгийн бөх төрөл зүйлийн эх баялгийн давуулаг талаа ашиглаж, бүтээгдэхүүний гаралтын хамгаалалт ба органик, хор хөнөөлгүй баталгааг сайтар хийж, нэрт таваарын тэмдэг ба нэрт тэмдэгт бүтээгдэхүүнийг олныг бойжуулна. Тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний яс чанар, амар түвшний баримжааны систем ба мөрдөх системийн байгуулалтыг түргэтгэж, тариан газраас хоолны ширээ хүртэл бүх явцыг хянан шалгах системийг бүрэлдүүлнэ. Улсын ноос ноолуурын яс чанарыг хянан шалгах системийг өөрчлөлтийн туршилтын чиг болсон тохиолыг дэмжин, амьтны хүнд халдварладаг өвчнийг сэргийлэх ажлыг чангатгана.

Сайн амжилт :

    Өнгөрсөн нэг жилд ӨЗО-оос 1 тэрбум 300 сая юаний хөрөнгө оруулж махны хонь, махны үхэр, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийн тариалан мал аж ахуйн давуу онцлогтой бүтээн байгуулалтын хөгжлийг дэмжжээ. Тариалангийн ерөнхийлсөн нээлт хийх бүтцийг тохируулан сайжруулахын тулд өндөр баримжаатай тарианы газрыг 5 тэрбум 250 мянган мү байгуулжээ. Ам будааны шууд тэтгэмж, тариалангийн машины ерөнхийлсөн тэтгэмж, ам тосны тэтгэмж зэрэг бүх зүйлийн ард иргэдэд ашиг хүртээх тэтгэмжийг 14 тэрбум 300 сая юань хувиарлаж, малчин тариачны маллах тариалах идэвхийг ихээр дайчилсан байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл