Саяхан Хятадын Сангийн яам, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамтай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гамшгаас урьдчилан сэргийлж, тусламж үзүүлэхэд 219 сая юань хуваарилав. Түүнчлэн Өвөр Монгол, Хубэй, Ху нань, Гуандун, Чунчин, Гүйжөү, Юньнань гэсэн долоон мужид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гамшгаас сэргийлэн тусламж үзүүлэх ажлыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү санхүүжилтээр голчлон ургацыг дахин тариалах, үерийн улмаас эвдэрсэн хөдөө аж ахуйн байгууламжийг засах, тариалангийн талбайг ухаж, ус зайлуулах, зуны үр тариаг яаралтай хатаах зэрэг гамшгаас сэргийлэн тусламж үзүүлэх арга хэмжээнд зохих тэтгэмж олгох болно. Мөн гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд үер, мөндөр болон бусад гамшгийн нөлөөллийг даван туулахад бүрэн дэмжлэг үзүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сэргэлтийг хурдасган хөдөө аж ахуйн алдагдлыг бууруулж, үр тарианы арвин ургац хураах суурийг бэхжүүлэхэд туслах зорилготой юм.
Хятадын төв санхүүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гамшгаас урьдчилан сэргийлэн тусламж үзүүлэхэд 219 сая юань хуваарилав
2026-06-23 11:18
Хятадын төв санхүүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гамшгаас урьдчилан сэргийлэн тусламж үзүүлэхэд 219 сая юань хуваарилав.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
