2 сарын 3-ны үдээс өмнө “Морин эрдэнэ” тайлбар толийн хурим Хөххотод болов. “Морин эрдэнэ” тайлбар толь нь Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч Сумъяагийн Жамбалдорж зохиож, Жүн Шинь банкны Хөххот дэх хуваарь банкны дарга Хас тус толийг кириллээр буулган найруулсан байна. Тус ном нь 1700 гаруй тайлбар, 1000 гаруй зураг чимэглэлийг багтааснаар барахгүй нарийн тайлбар хавсарган, адууны соёлын тухай ойлголтыг бүрэн тод харуулж, өргөн олон уншигчдын гэгээн мэлмийд хүргэж байгаа юм байна. Үүнээс гадна, “Морин эрдэнэ” номын худалдан авах ёслол ч хамт болж, нийт 2888 бодь ном худалдсан бөгөөд номын бүх орлогыг “Чингис хаан” киноны бэлтгэл комиссынханд хандивлахаар тогтсон байна.





