2015 оны бүх улсын хоёр хурлын мэдээллийн төвийн ажил эхлэв
2015-03-02 09:45
Бээжингийн баруун Чан Ань зээл дэх Мэй Дия төвт байгаа хоёр хурлын мэдээллийн төвийн ажил 27-ны өдөр ажиллаж эхлэв.
12 дугаар хугацааны Дундад улсын АТИХ-ын 3 дугаар чуулган болон Дундад улсын УТЗЗ-ний 12 дугаар хугацааны 3 дугаар чуулган 3 сарын 3-ны өдөр болон 3 сарын 5-ны өдрүүдэд Бээжинд эхлэх болно. Бээжингийн баруун Чан Ань гудамж дахь Мэй Дия төвд байгаа хоёр хурлын мэдээллийн төв 27-ны өдөр ажиллаж эхлэв. Улсын дотоод гадаадын 3000 гаруй сэтгүүлч хоёр хурлыг сурвалжлахаар бүртгүүлэв. Үүнд: Хилийн доторх сэтгүүлч 2000 орчим, Хонкон, Ао Мэнь, Тайван болон гадаадын сэтгүүлч 1000 гаруй байна. Сонин мэдээний төвийн бүх талын бэлтгэл ажил бэлэн болж, сурвалжлах зөвшөөрлийг олгож байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх
