Сүүлийн өдрүүдэд Шиньжяны Такламаканы элсэн цөлийн гүнд орших Таримын цөлийн авто замын экологийн хамгаалалтын ойд анх удаа өргөн хүрээний ой мод нөхөн тарих ажил бүрэн дуусжээ. Хуурайшилт, шүлтлэг хөрсөнд тэсвэртэй нийт 500 мянган ширхэг суулгац цөлд үндэслэн ургаж эхэлсэн бөгөөд хөдөлгөөнт элс манхыг тогтоон барих зорилгоор 1.65 сая ам метр сүрлэн торон хамгаалалт зэргийг байгуулсан байна.
Такламакан цөлийг дайран өнгөрдөг Таримын цөлийн авто зам нийт 436 километр урттай бөгөөд хөдөлгөөнт элсэн цөлийг туулан өнгөрдөг дэлхийн хамгийн урт авто замын нэг юм. Мөн Шиньжяны өмнөд болон умард бүсийг холбосон чухал тээврийн гарц болдог.
2005 онд экологийн хамгаалалтын ойн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш салхи, элсний нүүдлийг тогтоон барихад урт хугацаанд чухал үүрэг гүйцэтгэж иржээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Таримын газрын тосны орд хамгаалалтын ой мод нөхөн тарих төсөл хэрэгжүүлж, элсний нүүдэл ихтэй бүсүүдэд ойролцоогоор 1.65 сая ам метр сүрлэн тор байрлуулсан байна. Мөн ногоон байгууламжийн арчилгаа хийж, хамгаалалтын 8 баг ажиллаж, авто замын хоёр талаар сухай, заг зэрэг хуурайшилтад тэсвэртэй 500 мянган мод, бут тарьжээ.
Энэ нь хамгаалалтын ойн экологийн олон янз байдлыг нэмэгдүүлж, салхи, элсний эсрэг хамгаалах чадварыг улам бэхжүүлэх ач холбогдолтой юм.
