
3 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурал Бээжингийн Ардын хурлын танхимд хаалтаа хийв. Хурлын дараа ерөнхий сайд Ли Кэчян Дундадын болон гадаадын сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулав.
Ерөнхий сайд Ли Кэчян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Дундад улс бол хөгжиж буй орон, орон сууцны асуудал нь эдийн засгийн асуудал төдийгүй мөн иргэдийн асуудал юм. Бага орлоготой иргэдэд орон сууцны баталгаа хангах бол Дундад улсын засгийн газрын хийх чухал ажил юм. Дундад улсын засгийн газраас иргэдийн орон сууцны үндсэн баталгааг хангах үүрэг хариуцлагатай. Гэхдээ газар нутаг, орон сууцны зах зээл нь өөрийн гэсэн дэг журамтай болохоор газар нутгийн онцлогийн дагуу орон сууцны зах зээлд зохистойгоор тохируулалт хийхийг төв засгийн газраас бүс нутгуудын захиргаанд шаардаж байна гэв.
