solongonews
Андай бүжиг Улаанбаатарт
2015-03-23 10:36
2 дугаар сарын 28-ны үдэш. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд Хүрээ хошууны “Улаанмөчир”-ийн тоглосон Андай тоглолт үзэгч түмнийг баясгаж, Улаанбаатарын шинэ оны нэгэн үдшийн хөгжөөн цэнгээн бэлэглэлээ.

Тоглолтыг 1300 гаруй хүн үзэв

       Тоглолтоос өмнө Монгол Улсын 5 хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж сурталчилгаа хийснээр тоглолтын үед Соёлын төв өргөө хүнээр дүүрчээ. Үзэгчдийн дунд УИХ-ын гишүүнээс гадаадын парламентын төлөөлөгчид, Дундад улсаас Монгол Улсад цагаачлагч, Монгол Улсын иргэд гээд олон хүмүүс хуран цугларсан байлаа. “Язгуур Андай” бүжгээр тоглолтын нээлтийг хийсэн нь үзэгч түмний сэтгэлд хүрэв.  Дараа нь монгол ардын уртын дуу “Жаахан шарга”-ыг эгшиглүүлснээр тал нутгийн соёл урлагийн онцлог сайхныг харуулсан юм. “Савардан” зэрэг бүжиг нь тоглолтыг оргилд нь хүргэсэн билээ. Улмаар тоглолт “Бахархам андай” бүжгээр өндөрлөсөн юм.

       Андай нь монгол онцлогийг бүжиглэн харуулсан байна. Жүжигчид маань анх удаа гадаадад тоглолт хийж байгаа учир жаахан сандарсан боловч үзэгчдийн халуун алга ташилт дунд тоглолтоо амжилттай дуусгасан байна. Энэ удаад өөрийн ойлголтоо дээшлүүлсэн бөгөөд олон олон амжилт ололт олсон байна гэж ярьж байлаа.

       Олон үзэгчид тоглолтыг өндрөөр үнэлжээ

       “Өнөөдөр Андай гэж юу болохыг харлаа. Үнэхээр монгол үндэстний нэгэн топ бүжиг байна” гэж олон үзэгчид тоглолтын талбайгаас салж ядан байлаа.

       “Ойрын хэд хоногт Андай бүжиг нь Монгол Улсын хэвлэл мэдээллээр цацагдаж, олны анхааралд хүрчээ. Би Монгол Улсад 20 гаруй жил ажиллаж амьдарлаа. Тухайн талбайд ийм олон үзэгчтэй, ийм гоё тоглолт болсныг анх удаа харж байна. Нутгийн маань соёл үнэхээр гайхамшигтай” гэж Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн холбооны холбогдох хариуцлагатай ажилтан Ү Хаймин хэлж байлаа. Үзэгчдийн халуун алга ташилт нь Андай бүжгийн сод гайхамшгийг харуулжээ хэмээн Хүрээ хошууны “Улаанмөчир”-ийн багийн ахлагч ярьлаа.

       “Үндэстний соёл уламжлалыг бадруулж, гадаадтай соёлын харилцааг ахиулан, соёл жуулчлалын нэрт хошууг байгуулах нь Хүрээ хошууны намын хороо болон Ардын засгийн газрын хөгжлийн төслийн нэгэн чухал агуулга болно” гэж Хүрээ хошууны Суртал ухуулгын хэлтсийн дарга Хас хэллээ. Ойрын жилүүдэд Хүрээ хошуу нь Тунляо хотын намын хороо, Ардын засгийн газрын умардад нээлттэй байх, Монгол Улс болон Орос Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн соёлын “брэнд”-ийг буй болгох, соёлыг гадаадад сурталчлах зэрэг талд чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулсан байна. Өнөө Хүрээ хошууны Улаанмөчир нь хошууны зэрэглэлийн тоглолтын баг болсноор улс, ӨМӨЗО, Тунляо хотыг төлөөлөн гадаадад тоглолт хийсэн нь хамгийн том амжилт болсон байна.

       Буцах замдаа

       Андай бүжгийг Монгол Улсад бүжиглэсэн мэдээлэл улсын дотоодод өргөн цацагдсан бөгөөд Андай бүжгийн тоглолтын багийг Эрээн хотын холбогдох хүмүүс угтаж авсан байна. Тэд нарын урилгаар Эрээн хотын Монгол сургуульд тоглолт хийжээ.

       - Та нар Өвөр Монголыг төлөөлөн гадаадад тоглож, улсын нэр төрийг мандууллаа. Андай бүжгийн гайхамшгийг бид нар ч мэдэрлээ. Дараа бид Хүрээ хошуутай нөхөрсөг харилцаагаа эрчимжүүлнэ. Бид Андай бүжгийг Эрээн хотод авчиран, Монгол сургуульд дэлгэрүүлж, Эрээн хотын талбайн бүжиг болгоно” хэмээн Эрээн хотын холбогдох дарга хэллээ.

Зохиогч: Ли Хайжян
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл