
2014 онд Дундад улсын үйлдвэрлэсэн нефть дамжуулах хоолойн нийт урт 6196 км-т хүрснээр Дундадын эх газрын нефть, байгалийн хий дамжуулах хоолойн нийт урт 120 мянган км хүрсэн байна. Түүнчлэн Дундадын 31 муж, хот, ӨЗО-ыг хамарсан дамжуулах хоолойн сүлжээ үндсэндээ бүрдэж, 1 тэрбум хүнд ашиг тусааа хүртээсэн байна.
2014 онд Дундад улс нөөц баялаг, зах зээл, интегралчлал зэрэг 3 том стратегийг үргэлжлэн хэрэгжүүлж, Дундад улсын нефть, байгалийн хийн эрчим хүчний дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг ихээр урагшлуулан, Төв Азийн байгалийн хийн дамжуулах хоолойн С шугам болон Хөххот, Бугат, Ордосын нефтийн дамжуулах хоолой зэрэг 33 том төслийн бүтээн байгуулалт хийсэн байна.
