
3 сарын 5-ны үдээс хойш тариалангийн яамны сайд Хань Чанфү Ардын их хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн засгийн ордны ажлын илтгэлийг хянан зөвлөх бүгд хуралд оролцож, төлөөлөгчдийн санал санаачилгыг сонсжээ. Энэ нь үндсэн шатнаас ирсэн төлөөлөгчид тариалангийн яамны сайдад малчин түмнийхээ бодол саналыг дамжуулах олдошгүй аз завшаан болжээ. Шилийнгол аймгийн Авга хошууны Билгүдэй суурины Эрдэнэбулаг багаас ирсэн малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл энэхүү тохиолыг амжин яамны сайдтай нүүр тулан ярилцаж, малчин түмнийхээ бодол саналыг дамжуулсан байна. Түүний дэвшүүлсэн санал нь: “Малын махыг худалдан авах үнэ ихээр буурч, малчдын орлого буурч, малчдын үйлдвэрлэл амьдралд нөлөөлж байгаа асуудал, нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн олговор олгох асуудлуудыг дурджээ. Тариалангийн яамны сайд дурдсан асуудал маш бодитой байна, бид хянамгай шалган судалж, малчин тариачны үйлдвэрлэл амьдралын хүндрэл бэрхшээлийг хичээн шийдэж өгнө гэдгээ илэрхийлсэн байна.
