solongonews
Бүүвэй дэлхий - 2015
2015-03-24 15:02
Дэлхийн яруу найргийн өдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдөр “Бүүвэй дэлхий - 2015” яруу найргийн наадам 7 дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө.

Наадам жилээс жилд улам өргөжин цар хүрээгээ тэлж, энэ удаад хүүхдийн болон томчуудын гэсэн хоёр ангиллаар зохиогдсоноороо онцлог болсон юм.  Хүүхдийн багийн хэсэг уран уншлагын уралдаан хэлбэрээр явагдаж, шийдвэрт уралдаанд нийт 90 бүтээл ирсэн байна. Үүнээс 12 авьяаслаг хүүхэд шалгарч,  Монгол Улсын болон Өвөр Монголын яруу найрагчдын сор болсон бүтээлүүдийг тайзнаа амилуулсан бол Томчуудын багт нийт 152 бүтээл ирснээс 12 яруу найрагч шалгаран өөрийн шүлгээ тайзнаа уншлаа. Нэгдүгээр сард уралдаанаа зарлаж, гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уралдаанд ирсэн бүтээлүүдийг Алтан хүрд сайтад нийтэлсэн байна. Шүүгчид, уншигчид нээлттэй хэлбэрээр оноо өгөх журмаар явагдсан тус наадмын шийдвэрт уралдаанд шалгарсан 24 оролцогч онооны нийлбэрээр дараах байруудад шалгарлаа.

      Томчуудын баг

        Тэргүүн байр:  “Алтан бүүвэйт” шагнал

С. Хас-Өлзий -  Баруун Баарин хошуу

        Дэд байр: “Мөнгөн бүүвэйт” шагнал

Ботгонбуйлаан - Отгийн өмнөд хошуу

Ч.Насандалай -Баруун Баарин хошуу 

         Гутгаар байр: “Хүрэл бүүвэйт” шагнал

Цолмон: - Ар Хорчин хошуу

Ү.Уртнаст - Зүүн Үзэмчин хошуу

Б.Урнаа-Отгийн Өмнөд хошуу

Хүүхдийн баг

Тэргүүн байр: “Алтан бүүвэйт” шагнал

  Нинжин -Авга хошууны Туршилтын бага сургууль                   

Дэд байр: “Мөнгөн бүүвэйт” шагнал

Ивээл - Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошуу

Намуухан - Эрээн хотын Монгол бага сургууль

Гутгаар байр: “Хүрэл бүүвэйт” шагнал

Ангуль - Хөххотын Монгол Үндэстний сургууль

Урлаг - Хөхнуур мужийн Дэлхий хот Монгол бага сургууль

Нинжин - Шулуунхөх хошууны Монгол бага сургуулийн сурагчид тус тус шалгарлаа.

Түүнчлэн хүүхдийн багийн уралдаанд сурагчдаа урамшуулан идэвхтэй оролцсон Шулуунхөх хошууны Монгол бага сургууль, Хөххотын Монгол Үндэстний сургууль болон Сөнид баруун хошууны Монгол бага сургуулийг “Шилдэг хамт олон нэгж”-ээр шагнаж, Шилдэг удирдагч багшаар 10 хүнийг шагнасан бөгөөд өнгөрсөн жилийн уралдааныг ивээн тэтгэсэн “Уран заяат” компаний захирал Сэцэнбилэгийг “Гавьяат дэмжигч”-ийн үнэмлэхээр тус тус шагнан урамшуулав. Наадамд нэр хүндтэй яруу найрагч, зохиолчид болон хамтран зохион байгуулсан байгууллагуудын дарга удирдлагууд зочилж, соёлоо дээдлэн хайрлаж явдаг халуун сэтгэлтнүүд газар газраас хүндэтгэн ирснээс гадна мэдээллийг хэвлэлийнхэн цаг тухайд нь дамжуулж байсан нь энэхүү яруу найргийн наадмын цар хүрээ хэр зэрэг өргөжин тэлж буйг харуулж байв.  Тус  арга хэмжээг Төвийн Ардын Радио нэвтрүүлгийн хорооноос голлон эрхэлж, Өвөр Монголын Өдрийн Сонин (Монгол хэвлэл) Дундад Улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ, Хөххотын Алтан хүрд соёл дэлгэрүүлэх хязгаарлагдмал хариуцлагатай компани хамтран зохион явууллаа. “Бүүвэй дэлхий-2015” яруу найргийн наадмын бүх үйл явцыг “Алтан хүрд” сайтаар шууд дамжуулан үзэгчид, сонсогчдод хүргэсэн нь урьд урьдын наадмаасаа илүү онцлогтой болохыг харуулж байсан юм.

                         Бэлтгэсэн: Э. Үржинханд  

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл