
Зуны уур орж Өвөр Монголын Шилийнголын тал нутаг ногоон өнгөөр бялхана. Шилийнгол аймгийн төв Шилийнхотод байрлах Хятадын үндэсний цахилгаан эрчим хүчний сүлжээний 1000 кв-ын хэт өндөр хүчдэлийн Шэнли дэд станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. 366 километрийн хэт өндөр хүчдэлийн шугам нь номин ногоон бэлчээрийн дээгүүр дамнан өнгөрч Хятадын умарт хязгаараас дотор орны мянга түмэн айл өрхийг гэрэлтүүлнэ.
“Бид Шилийнгол аймгийн Шинэ Эрчим Хүчний Баазын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Бээжин, Тянжин, Хэбэй, Шаньдун, Жансу болон бусад бүс нутгуудад жил бүр 20 орчим тэрбум киловатт-цаг ногоон цахилгаан дамжуулах боломжтой” гэж Хятадын Үндэсний Цахилгаан Эрчим Хүчний Сүлжээний 1000 кв-ын Хэт Өндөр Хүчдэлийн Шэнли Дэд Станцын хариуцалгатан ярив. 2016 оны 07-р сард Өвөр Монголын анхны хэт өндөр хүчдэлийн төслийг ажиллуулснаас нааш 2026 оны 03-р сарын сүүлч хүртэл Өвөр Монгол хэт өндөр хүчдэлийн шугамаар 11 муж,ӨЗО-нд 135.168 тэрбум киловатт-цаг ногоон эрчим хүч дамжуулсан байна.
ӨМӨЗО салхи, нарны эрчим хүч, нүүрсний нөөц, цахилгаан сүлжээ зэрэг давуу талуудаа бүрэн ашиглан, ногоон эрчим хүч, шинэ эрчим хүчийг идэвхтэй хөгжүүлж байна. 2026 оны 03-р сарын байдлаар, Өвөр Монголын шинэ эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 174.1 сая киловатт хүрч, 14-р таван жилийн төлөвлөгөөний эхэн үеийнхээс 3.4 дахин өсжээ.Энэ нь тус бүс нутгийн нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадлын 54%-ийг эзэлсэн байна.
