Мяо үндэстэн голдуу Дундадын Хунань, Гүйжөү хоёр мужаар тархан амьдардаг. Мяо үндэстэн цагаан сарыг “Зочдын жил” гэж нэрлэдэг ба энэ баярыг гүнээ хүндэтгэн үздэг. Тэд хөхөө сарын шинэдээс эхлэн шинэ жилийн бараагаа бэлтгэдэг. Шинэ жилээр айл болгон гахай, хонь гаргаж, ирэх жилдээ хур бороо сайтай, элбэг ургацтай байхыг хүсдэг бөгөөд хаврын тухай дуу дуулж тэмдэглэдэг байна. Мяо үндэстэн бол маш найрсаг үндэстэн. Гэрт нь айлчилсан зочноо халуун дотноор хүндэтгэн зочилдог. Энэ нь мөн Мяо үндэстний хэдэн мянган жилийн уламжлалт заншил юм. Битүүний шөнө болон шинийн нэгний зааг үед /12 цаг/ ёслолын буудлага хийх нь Мяо үндэстний шинэлэх заншлын салшгүй нэгэн хэсэг. Мяо үндэстний шинэ оноо тэмдэглэхийн утга учир нь элбэг баян байхыг бэлгэддэг. Морь уралдуулах, бух мөргөлдүүлэх тэмцээн зэрэг хөгжилтэй наадмуудыг зохион байгуулдаг байна.
Ийнхүү Дундад улсын бүх үндэстэн, бүх нутгуудын шинэлэх зан заншил, идээ ундааны соёл нь бүгд хоорондоо ялгаатай, өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энэхүү соёлын ялгаа нь Дундад улсын Цагаан сарыг улам сонирхолтой, хөгжөөнтэй, элбэг баялаг, өргөн дэлгэр агуулгатай болгодог байна.


