solongonews
Хөдөө аж ахуйн үйлсийг эрчимжүүлнэ
2015-01-28 01:45
Экологийн тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах баазыг бүтээн байгуулах харалтын тойронд, цаашид улмаар аж үйлдвэржилтийн паркийн бүтээн байгуулалтаа чангатгана.

Гол зорилт : 
        Экологийн тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах баазыг бүтээн байгуулах харалтын тойронд, цаашид улмаар аж үйлдвэржилтийн паркийн бүтээн байгуулалтаа чангатгаж, шилдэг аж үйлсийн бүсийг цогцолж, аж үйлсийн төвлөрлийн хэмжээг дээшлүүлнэ. Толгойлогч аж ахуйн нэгжийг ихээр бойжуулан хөгжүүлж, аж үйлсийн гинж, үнэ өртгийн хэлхээ мэтийн орчин үеийн аж үйлсийн зохион байгуулах арга хэлбэрийг тариалан мал аж ахуйн үйлсэд татан оруулахыг баримталж, аж үйлсийн нэгдлийн хөгжилтийг ахиулна. Зах зээлээр удирдамж болгон, засгийн газар жолоодож, толгойлогч аж ахуйн нэгж ба малчин тариачины ашиг тусыг холбосон байгууламжийг төгөлдөржүүлж, бүс нутгийн онцлогт нь тохируулан ашиг тусын холбоосын амжилттай хэв загварыг дэлгэрүүлж, тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний орчин үеийн борлуулах системийг байгуулж, малчин тариачныг аж үйлдвэржсэн эзэгнэлт дундаас нэн их ашиг хүртэх болгоно. Тариалан мал аж ахуйн нарт тэмдгийн байгуулалтыг улам нэг алхам чангатгаж, экологийн бохирдолгүй давуу талыг гүйцэд бадруулж, бүс нутгийн төрөл зүйлийн эх баялгийн давуул талаа ашиглаж, бүтээгдэхүүний гаралтын нутгийн хамгаалалт ба ногоон өнгөт, органик, экологийн гэрчийг сайтар хийж, нарт брэнд ба нарт тэмдэгт бүтээгдэхүүнийг нэн олон хөгжүүлнэ. Тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин тойрныг цэвэршүүлж, тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын стандартын систем ба мөрдөх системийн байгуулалтыг түргэтгэж, тариан газраас хоолны ширээ хүртлэх бүх явцыг хянан байцаах байгууламжийг бүрэлдүүлнэ. үндэстний ноос ноолуурын чанарт хянан байцаалт хийх байгууламжийн өөрчлөлтийн туршилтын чиг болсон тохиолыг амжин, том их амьтны хижиг ба брсел өвчин мэтийн хүн амьтанд бүр халдварладаг өвчнийг сэргийлэн засах ажлыг чангатгана . 
Томоохон амжилт : 
        Өнгөрсөн нэг жилд, ӨМӨЗОР-оос 1.3 тэрбум юанийн санхүүжилтаар, махны хонь, махны үхэр, эрдэн шиш, хүнсний ногоо зэргийн тариалан мал аж ахуйн давуулаг онцлогт аж үйлсийн хөгжилтийг дамжжээ. Тариалангийн ерөнхийлсөн нээлт хийх бүтцийг тохируулан сайжруулахын тулд өндөр стандарт тариан газрыг 350 мянган га байгуулжээ. Амуу будааны шууд нөхвөр, тариалангийн машины ерөнхийлсөн нөхвөр зэрэг эл зүйлийн ардад ашиг хүртээх нөхвөрийг 14.3 тэрбум юань буулгаж, малчин тариачны малжиж тариалах идэвхжлийг дайчилсан байна . 
Арга барил : 
        Орчин үеийн тариалан мал аж ахуйг хөгжүүлэхэд аж үйлсжилт бол эрхбиш явах зам мөн.  Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Баруун үзүүр сум нь өнгөрсөн онд үндэстнний органик хонин махны суурингаар нэрлэгдсэнээс хойш малчдын орлого ер нь өнгөрсөн жилээсээ нэмэгдсэн байлаа. Үндэстний органик хонин махны суурин газар болсон нь тэдний хонин махны аж үйлсжилтын зам дахь зангилааны чанартай ахилт болсон юм. Бохирдолгүй органик бүтээгдэхүүний суурин болж, суурин газрын бохирдолгүй байгалиа хамгаалж, хонин махныхаа чанарыг батлах; хониндоо мөрдөн байцаах чихний тэмдэг зүүлгэж, хонин махны бүх үйлдвэрлэлийн явцыг хэрэглэгчдэд тодорхой мэдүүлж, идээний аюулгүй байдлыг батлах зэрэг бол Баруун үзүүр сумны одоогийн хийж байгаа ба хожим үргэлжлэн хийх чухалтай ажил болно. Энэ нь ӨМО-ы малжих нутгийн аж үйлсжилтын нэгэн цомтгол зураг болж таарна. “ Тариалан мал аж ахуйн аж үйлсжилтыг ахиулах бол малчин тариачны орлогыг ихээр нэмэгдүүлэх, аз жаргалын заалт тоог нэмэгдүүлэхийн эрхбиш явах зам мөн гэж би үзнэ. Засгийн газрын ажлын илтгэлд орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэх тухай хэдэн талаар дурдсаны дотор аж үйлсжилтын төвшнийг дээшлүүлэх гэдэг энэ зурвас маш чухал. ӨМО энэ талын амжилт маш ил тод. Гэвч оршиж байгаа асуудал ч цөөн бус. Гэхдээ бүс нутгийн онцлогт тохируулан, тогтсон стандарт тогтоон хөгжүүлэх явдал маш шаардагдаж бий” гэж ардын төлөөлөгч, Зүүн Үзэмчин хошууны намын хорооны нарийн бичгийн дарга Хишгбүрэн сурвалжлагчид ярина. 

Зохиогч: Чийрэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл