1 дүгээр сарын 30-нд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн хурлын нийтэлсэн "Дэлхийн хөрөнгө оруулалтын байдлын хяналт шалгалтын тайлан"-д, 2014 онд Дундад улс нийт 128 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь 2013 оноос 3 хувь өсөн нэмэгджээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн том орон боллоо гэжээ.
Дэлхийн хэмжээнд бол, дэлхийн эдийн засаг сул дорой, бодлого тодорхой бус болон газар нутгийн улс төрийн эрсдэл зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр, 2014 онд гадаад орнуудын шууд хөрөнгө оруулалт 2013 оныхоос 8 хувь буурч, 126 сая ам.долларт хүрчээ. Үүнд хөгжингүй эдийн засгийн цогцуудын шууд хөрөнгө оруулалт 14 хувь буурч, 511 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин хөгжиж байгаа эдийн засгийн цогцуудын шууд хөрөнгө оруулалт 2014 онд нэлээд тогтворжиж, 700 тэрбум ам.доллараас давж, дэлхийн гадаад орнуудын шууд хөрөнгө оруулалтын 56 хувь орчмыг эзлэн, шинэ амжилт тогтоожээ.
Дундад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн том орон болов
2015-02-02 11:16
1 дүгээр сарын 30-нд НҮБ-ын худалдаа, хөгжлийн хурлын нийтэлсэн ”Дэлхийн хөрөнгө оруулалтын байдлын хяналт шалгалтын тайлан”-д , 2014 онд Дундад улс нийт 128 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь 2013 оноос 3 хувь өсөн нэмэгджээ.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
