Үндэсний аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатай
2015-03-04 15:48
Өнөөдөр Бүх Дундадын 12 дугаар сонгуулийн АТИХ-ын 3 дугаар бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Фү-ин, даяаршлын нөхцөлд, бусад оронтой адил Дундад улсад тулгарч буй аюулгүй байдлын асуудал улам будлиантай болж байна.

Иймээс аюулгүй байдлын талаарх хууль дүрэм боловсруулж, Дундад улсын аюулгүй байдлын хуулийн систем бий болгох шаардлагатай байна гэжээ.
Энэ өдөр Бээжин хотноо Бүх Дундадын 12 дугаар сонгуулийн АТИХ-ын 3 дугаар бүгд хурлын хэвлэлийн бага хурал болсон юм. Үндэсний аюулгүй байдлын хууль дүрмийн асуудалд холбогдуулан Фү-ин хэлэхдээ: Хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдлын тухай хууль юм. Өдгөө хэлэлцэх эхний үе шатандаа байна. Аюулгүй байдлын хуульд хамрагдсан бусад асуудал ч хэлэлцэгдэж байгаа бөгөөд хилийн чанадын засгийн газрын бус байгууллагын удирдлагын хууль нь хэлэлцэх эхний үе шатандаа байна гэжээ.
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
