solongonews
Бай Шяогуан төлөөлөгчийн уриалга
2015-03-12 20:50
Бай Шяогуан төлөөлөгч : Аж ахуйн нэгжийн шинийг үүдэх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй

        Өрсөлдөөн ихтэй зах зээлийн байдалд аж ахуйн нэгжийн шинийг үүдээх чадварын байгуулалтыг чангатгах бол аж ахуйн нэгжийн оршин тогтнохын зангилаа болно. Гэтэл зах зээлийн шинэ стратегийн аз тохиолд аж ахуйн нэгж хэрхэн биеэ дааж шинийг үүдээх билээ?

        12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож буй ардын төлөөлөгч, Өвөр Монголын нэгдүгээр машин механик үйлдвэрлэх ХХК-ийн захирал буюу намын хорооны нарийн бичгийн дарга Бай Шяогуан төлөөлөгчийн үзэж буйгаар төв ба бүс нутгийн засгийн газар аж ахуйн нэгжийн судлан нээх байгууламжийн байгуулалт дахь менежментээ цаашид чангатгаж, шинжлэх ухаан мэргэжил дэх эдийн засгийн хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн судлан нээх байгууламжийн байгуулалтыг дэмжих байдлыг чангаруулбал зохино.

        Мөн өөрчлөлт нээлт хийснээс хойш Дундад улсын аж ахуйн нэгж судлан нээх байгууламжийн байгуулалт урьд өмнө байгаагүй ахицтай болсон боловч бас маш олон асуудал оршиж байна. Эдгээр нь голдуу судлан нээх байгууламжийн менежментийн түвшин дорой, судлан нээх хөрөнгө оруулалт бага, өндөр түвшин бүхий судлан нээсэн үр бүтээл нэлээд цөөн байх, судлан нээх төхөөрөмж хуучирч байгаад илэрч байна. Хэдийгээр улс болон ӨМӨЗО-оос мянган хүний төсөл, тал нутгийн мэргэжилтний төсөл зэргийг хэрэгжүүлсэн боловч өндөр түвшинтэй мэргэжилтэнг татах хүчин ба төвлөрүүлэн нягтруулах хүчин мөн л төгөлдөр бус байна.

        Дээр дурдсан асуудалд чиглүүлэн, Бай Шяогуан төлөөлөгч: “Улс болон ӨМӨЗО-ны гол чухал туршилтын тасаг, төслийн судалгааны төв, олон улсын шинжлэх ухаан мэргэжлийн хамтын ажиллагааны жишээ үзүүлэх суурин зэргийг аж ахуйн нэгжид байгуулах байдлаа цаашид чангаруулж, ажил төрлийн голлогч аж ахуйн нэгж болон их дээд сургууль, шинжлэх ухаан мэргэжлийн судалгааны хүрээлэн газар хамтран мэргэжлийн судлан нээх тавцан ба аж үйлдвэрийн мэргэжлийн шинийг үүдээх стратегийн холбоог байгуулж, чухал мэргэжлийг судлан нээх ба холбогдох байгууллага нэгжийн судалгааг хамтран өрнүүлэхийг дамжвал зохино” гэсэн сануулга дурджээ.

        Түүний үзэхээр, өндөр боловсролтой мэргэжилтэн шинийг үүдээх, шинжлэх ухаан мэргэжлийн судлан нээх ажлын хамгийн чухал эх үүсвэр болно. Ийнхүү тэрээр шинжлэх ухаан мэргэжлийн эх баялгийг аж ахуйн нэгжийн судлан нээх байгууламжид төвлөрүүлэхийг цаашид ахиулж, олон зүйлийн арга хэлбэрээр аж ахуйн нэгжийн шинийг үүдээх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн уриалга гаргажээ.

 

 

Зохиогч: Сурнаа Д·Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл