
УТЗЗ-ийн энэ гурван зүйлийн гол үүрэг чадавх нь нийт нам бүлэг болон нийт үндэстэн, нийт салбарынхан Дундад улсын улс төрийн байгууламжид улсын бодлого зохицуулалт оролцож, үйлдлээ бадруулахын чухал агуулга ба үндсэн хэлбэр юм. Мөн УТЗЗ-ийн шинж чанар болон онцлогийг илрүүлэн, УТЗЗ-ийн бусад улс төрийн зохион байгуулалтаас ялгагдах чухал бэлэг тэмдэг болж байдаг. Улс төрийн зөвшилцөл хийх гэдэг нь улс болон орон нутгийн үндсэн бодлого чиглэл, улс төр, эдийн засаг, соёл болон нийгэм нийтийн амьдрал дахь чухал асуудлуудад шийдвэрт бодлого тогтоохоос өмнө зөвшилцөл хийх буюу шийдвэрт бодлогыг хэрэгжүүлэх явцад чухал асуудлын тухай зөвшилцөл хийхийг хэлнэ.
Ардчиллаар хяналт тавих гэдэг нь улсын үндсэн хууль, хууль зүй болон хууль дүрмийг хэрэгжүүлж байх байдал, чухал их чиглэлт, төрийн бодлогыг хэрэгжүүлж байх байдал, төрийн байгууллага болон төрийн байгууллагын ажилтнуудын ажилд сануулга дурдах буюу шүүмжлэл хийхээр дамжин хяналт тавихыг хэлнэ.
Төрийн үйл хэрэгт оролцон зөвлөх гэдэг нь улс төр, эдийн засаг, соёл болон нийгмийн амьдрал дундах чухал асуудлууд, ард олны нийдэм анхаарч буй асуудлыг судлан, нийгмийн байдал, олон нийтийн үзэл бодлыг тусган, зөвшилцөн ярилцаж, судалгааны мэдүүлэлт, санал асуулга, төслийн хэлбэрээр буюу бусад хэлбэрээр дамжуулан Дундад улсын коммунист нам болон төрийн байгууллагад санал ба сануулга дурдахыг хэлнэ.
