solongonews
“Хиймэл оюун ухаан+” ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгож байна
2026-05-29 12:02
“Хиймэл оюун ухаан+” ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгож байна

Тяньжинь хотын захиргаа болон Чүнчин хотын захиргааны хамтран зохион байгуулсан 2026 оны Дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн экспо 28-ны өдөр Тяньжинь хотод нээлтээ хийлээ. Хуралд оролцогчид хиймэл оюун ухаан уламжлалт үйлдвэрлэлийн салбаруудын үр ашиг, бүтээмжийг бүх талаар дээшлүүлж, ирээдүйн хөгжлийг тодорхойлох шинэ чиглэл, шинэ бизнесийн хэлбэрүүдийг бий болгож байгааг онцоллоо.

“Үндэсний мэдээллийн нөөцийн судалгааны тайлан (2025)”-д дурдсанаар, 2025 онд Хятадын мэдээлэл үйлдвэрлэлийн нийт хэмжээ 52.26 ZB-д хүрчээ. Үүний дотор хиймэл оюун ухааны сургалт болон дүгнэлт гаргалтад ашигласан мэдээллийн хэмжээ 199.48 EB болсон байна.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Кэ Жишинь:

- Тус яам шинэ төрлийн аж үйлдвэржилтийг дэмжих боломжийг ашиглан ухаалаг аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж, хиймэл оюун ухааны хэрэглээг гүнзгийрүүлэн өргөжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн экосистемийг улам боловсронгуй болгоно гэж хэлэв. Цаашид хүн дүрст роботын бодит орчин дахь туршилт, сургалтыг эрчимжүүлж, өндөр үнэ бүхий хэрэглээний олон шинэ хувилбарыг бий болгохоор ажиллахыг тэрээр онцоллоо.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл