Сангийн Яам, Татварын газар хамтран Дундад, Казахстаны Хоргос боомтын олон улсын хилийн хамтын ажиллагааны төвөөр орж ирсэн бараа бүтээгдэхүүнээс нэмүү өртгийн албан татвар болон татвараас хөнгөлөх бодлого хэрэгүүлэхээр болжээ. Гаалийн хяналт шалгалтын дараа Дундадын дэд бүтэц, барилгын материал, төв байгууламжийн тоног төхөөрөмжүүдийг экспортын бараа бүтээгдэхүүнээр үзэж, НӨАТ-аас чөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Хоргос боомт нь Дундад болон Төв Азийн орнуудын эдийн засаг, соёлын харилцааны олон улсын чухал боомт болоод байна. Татвар нь санхүүгийн орлогоо хуримтлуулах, макро эдийн засгийн зохицуулалт хийх, орлогын хуваарилалтын зохицуулах эдийн засгийн арга хэрэгсэл болсны хувьд хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж тухайн бүсийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжиж, Шиньжян тэрчлэн баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг хөгжүүлэн, Төв Азийн эдийн засгийн интеграцыг хөгжүүлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.
