
Гэвч жимс бас хүйтэн, халуун, бүлээн, сэрүүн мэтийн адил бус чанартай бөгөөд жимс бүхэнд агуулагдах шим тэжээл адилгүй байдаг. Иймээс жимсийг идэхэд бас мэдлэг шаардагдана.
1 . Жимс идэхэд үргэлж нэг төрлийнхийг идэж болохгүй. Жимс бүр өөрийн гэсэн эмчилгээний хүрээтэй. Жишээлбэл, ханиалгыг намдааж, цэр ховхлоход лийр тустай. Шим тэжээл нөхөхөд чавга тустай. Цусны даралт өндөр, зүрхний өвчтэй хүн алим идвэл сайн.
2 . Жимс идэхэд хэмжээг тохиромжтой байлгавал зохино. Хэтэртэл жимс идэх нь тийм сайн зүйл биш юм. Жүрж, лийрийг хэтэртэл идвэл дэлүү, хотоодыг гэмтээж гэдэс гүйлгэх муу талтай.

3 . Жимсэнд чихэр агуулагдаж хүний шүдийг гэмтээдэг учир жимс идээд дараа нь амаа зайлж шүдээ угаах хэрэгтэй. Ялангуяа унтахаас өмнө алим идвэл заавал шүдээ угаах хэрэгтэй.
4 . Зарим жимс ба хүнсний ногоог хольж идэж болохгүй. Жишээ нь: Жимс болон лууванг хамт идэж болохгүй. Химийн урвал явагдаж хүний биед хортой байдаг байна.
