Гол зорилт :
Гэр бүлийн эзэгнэлтийг тогтуун байлгасан суурин дээр, эл төрөл хэлбэрийн дүрэмжсэн эзэгнэлтийг ахиулж, эл зүйлийн тарьж тэжээх том өрх, гэр бүлийн малжлын талбай ба тусгайжсан хоршоожил зэрэг шинэ хэлбэрийн тариалан мал аж ахуйн эзэгнэлтийн гол цогцыг ихээр хөгжүүлэн, хамтаар эзэгнэх, хоршин эзэгнэх ба аж ахуйн нэгжийн эзэгнэхийг зоригжуулан хөгжүүлж, орчин үеийн мал аж ахуйн эзэгнэлтийн тогтцыг түргэн байгуулна. Газар шороо, өвс бэлчээрийн талбайн эзэгнэх эрхийг дансалж, гэрч олгох ажлыг бодитой өрнүүлж, газар шороо ба бэлчээрийн ээлжлэн эзэгнэх төрийн бодлогыг төгөлдөржүүлж, газар шороо өвс бэлчээрийг шилжүүлэн эзэгнэх зах зээлийг төгөлдөржүүлэн, өргөн олон малчин тариачин ба зах зээлийн гол цогцын хөрөнгө оруулж бүтээн байгуулах идэвхжлийг гүйцэд дайчилна. Хөдөө тосгон малжих орны нийтийн өмчлөлийн дүрмийн өөрчлөлтийг тогтвортой ахиулж, малжих тариалах орны орон сууцын газрын дүрмийн өөрчлөлтөд жолоодох үзэл санааг тогтооно.
Томоохон амжилт :
Өвөр Монголд 90 %-гийн нутаг бэлчээр болон 80 %-гийн тариан газрыг малжих тариалах хувийн өрхөөс эзэгнэж бий. Иймэрхүү тархай бутархай, жижиг хэвчээний гэр бүлийн эзэгнэлтийн арга хэлбэр нь бохирдолгүй малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулан гадагш гаргах суурингийн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн шаардлагатай нийцэхгүй. Ийнхүү малжих тариалах орны шинэ хэлбэрийн эзэгнэлтийн биеч цогцыг бойжуулж, мал аж ахуй тариалангийн эзэгнэлтийн тогтцын шинийг үүдэх бол орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхийн чухал шаардлага болно. Өнгөрсөн нэг жил Өвөр Монголын эл газар эл салбарынх нь бүгд нутаг бэлчээр болон тариан газрын эзэгнэлтийн эрхийг эмх журамтай, хууль ёсоор шилжүүлж, дүрэмжүүлэн эзэгнэхийг ахиулахын хамт үр ашиг сайн, өрсөлдөх хүчнээр чанга, нэлээд нэр нөлөөтэй малчин тариачны тусгай хоршоо, том тусгай өрх, гэр бүлийн малжлын талбай болон тариалангийн талбай зэрэг шинэ хэлбэрийн эзэгнэлтийн биеч цогцыг идэвхтэй бойжуулж, стандартчилсан, эрчимжсэн, тусгайжсан, зохион байгуулалцсан, нийгэмчилсэн орчин үеийн мал аж ахуйн хөгжилтийг ахиулсан байна .
Арга барил
“ Хоршоожил бол малчдын орлогыг ихээр нэмэгдүүлэхийн эрхбиш явах чухалтай зам мөн ” гэж УТЗЗ-ний гишүүн, Зүүн Үзэмчин хошууны Ээжинуур балгасны Харговь гацааны дарга Хувьсгалт ярина. Түүний үзэхээр хоршоожлоор дамжин малчдын тархай бутархай хөпөлмөр хүчин ба хөрөнгө мөнгийн хүчнийг нийлүүлж нэгтгэн, малчдын ашиг тусыг нэн ихээр хамгаалж, ашиг орлогыг нэн ихээр нэмэгдүүлэх болно. Үүнд засгийн газрийн дэмжлэг маш чухал. Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээжинуур балгасны Харговь мал аж ахуйн хоршоогоор жишээлэхэд, хоршоожил байгуулахаас өмнө бүр өөр өөрсдөө тулгарч ирэх байдлыг аргацаж байдгаас өвлийн зудад хотоо хураалгах аюулд тулгардаг явдлууд зөндөө гарч байсан. Шинэ зууны эхнээс хоршоожил байгуулж, эх баялгаа нийтгэн эзэгнэж, нутгийн шилдэг хуцыг бойжуулан, үрийн малын сууринг байгуулсан гэх мэтийн үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өөрчилснөөс хоршоожилд оролцсон малчдын орлого жил тутам нэмэгдлээ. гэвч бүс нутгийн аж ахуйг хөгжүүлэхэд бал мөнгө ба мэргэжлийн асуудал маш шаардагдаж байна. Мал аж ахуйн тусгай мэргэжлийн чадвартнаар авч хэлэхэд үндсэн шатанд маш ховор, энэ тухай боловсрол ч маш дутмаг. Үүнийг огт хөнгөвчлөн үзэж болохгүй. Мал аж ахуйн боловсролын ангийг түгээмэлжүүлж, боловсролын тухай ухамсрыг хүмүүсийн цээжинд шингээж, малжих нутгийн соёлын ажиллагааны нэгэн чухал агуулга болгон эрчимжүүлбэл мэргэжлийн асуудлыг шийдвэрлэж, малчдын малаа сайтар додомдон, орлогоо нэн нэмэгдүүлэхэд мэргэжлийн баталгаа хангах болно.
