
Хятадын Төмөр Замын Үндэсний Группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний долоон сард үндэсний төмөр замын систем 2.8 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Үүнд гадаадын зорчигчдын тоо 14.852 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн үзүүлэлттэй. Гуанжөү-Шэньжэнь-Хонконг чиглэлийн өндөр хурдны төмөр зам 20.049 сая хил дамнасан зорчигч тээвэрлэсэн бол Хятад-Лаос чиглэлийн төмөр зам 214,000 хил дамнасан зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тус тус 11.5, 38.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлэн зорилгоор энэ оны өмнө долоон сард 2159 тусгай галт тэрэг нэвтрүүлж, хүмүүсийн тоглолт сонирхох буюу хөл бөмбөгийн тэмцээн үзэхэд хялбар дөхөм болгож, худалдааг хөгжүүлэн хэрэглээг нэмэгдүүлсэн байна.
