2015 оны хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төв ажлаа эхэллээ
2015-03-02 10:31
12-р сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3-р хурал, УТЗЗ-ийн Бүх Дундадын Хорооны 12-р сонгуулийн 3-р хурал тус тус 3-р сарын 5, 3-р сарын 3-нд Бээжинд эхэлнэ.

Энэ жилийн хоёр чуулганд дотоод гадаадын 3000 гаруй сэтгүүлч бүртгүүлсний дотор дотоодын сэтгүүлч 2000 орчим, Хонконг, Макао, Тайвань болон гадаадын сэтгүүлч 1000 гаруй хүн байна гэж хоёр чуулганы хэвлэлийнхэн мэдээллээ.
Нийт олны анхаарал хандуулж буй онцлох асуудлуудтай холбогдуулан жил бүрийн хоёр чуулганы үеэр хэвлэл мэдээллийн төв 10 гаруй хэвлэлийн бага хурал зохиодог юм. "Энэ оны АТИХ-ын сэтгүүлчийн бага хурлыг өдөр бүр хуралдуулах бөгөөд голлох яам, хорооны хариуцлагатай хүмүүс хуралд оролцоно" гэж хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвийн орлогч дарга Жүн Шюечуань хэллээ.
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
