solongonews
Ардын төлөөлөгчдийн их хурал
2015-01-25 14:46
Бүгд Найрамдах Дундад Ард Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Дундадын Ардын Төлөөлөгчдийн их хурал (БДАТИХ ) юм.

         БДАТИХ нь хууль тогтоомж, улс орны амьдралтай холбогдсон чухал асуудлуудаар шийдвэр гаргадаг. БДАТИХ нь бүх муж, төвд шууд харъяалагддаг хот, өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлаас болон Ардын чөлөөлөх армиас 5 жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Төлөөлөгчдийн тоо 3000 хүртэл байх ба тухайн сонгуулийн хугацааны хяналтын тоог БДАТИХ-ын байгын хороо батална. Дундад улсын дарга нь төрийн тэргүүний бүрэн эрхийг эдэлдэг. Улсын дарга нь БДАТИХ болон түүний байнгын хорооны шийдвэрийг үндэслэн хуулийг батламжлах, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, түүний орлогч, гишүүд, ерөнхий нарийн бичгийн даргыг батлах, алдар цол олгох, одон мадалиар шагнах, өршөөл үзүүлэх, онц байдал зарлах, дайчилгаа явуулах тухай зарлиг гаргах, дайны байдал зарлах, гадаад улс орнуудтай байгуулсан чухал гэрээ хэлэлцээрийг батламжлан сонордуулах, гадаад оронд суух элчин сайдыг томилох, эгүүлэн татах, гадаад орноос Дундад улсап суух элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг гардан авах зэрэг эрх эдэлнэ.

        Цэргийн Төв Зөвлөл нь Дундад улсын Зэвсэгт хүчнийг удирдах төв байгууллага бөгөөд түүнийг БДАТИХ-аас сонгон байгуулдаг. Тус зөвлөл нь бүрэлдэхүүний хувьд Намын Төв Хорооны Цэргийн Төв Зөвлөлтэй адил бөгөөд дарга, орлогчид, гишүүдэс бүрэлдэнэ. Дундад улсын гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Ардын төв Засгийн газар буюу Төрийн Зөвлөл юм. Түүнийг БДАТИХ-аас сонгож улсын дарга баталдаг. Тэрээр БДАТИХ-д болон түүний байнгын хороонд ажлаа тайлагнадаг. Төрийн Зөвлөлийн гол үүрэг бол Үндсэн хууль болол бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргах, БДАТИХ, түүний байнгын хороонд төлөвлөгөө, төсөл боловсруулан оруулах, төрийн гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаа, улс орны дотоод, гадаад ажил албыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах явдал юм.

       Бүх Дундадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл /УТЗЗ/ нь эх оронч нэгдсэн фронтын байгууллага. 1949 оны 9-р сард ДКН-ын удирдлага дор нам, эвслүүд, олол нийтийн байгууллага, орон нутаг, армийн төөлөгчид Бээжинд цуглаж Дундад ард улсын төрийн зөвлөлдөх анхны их хурлыг хийсэн нь чөлөөлөгдсөний дараах улс төрийн гол гол асуудлаар нэгдмэл тохиролцоонд хүрэх, шинэ Дундад улсыг байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл