solongonews
2015 оны төвийн нэгдүгээр тоот баримт бичиг
2015-02-02 17:29
Төвийн нэгдүгээр тоот баримт бичиг дэх шинэ оны “Хөдөө аж ахуй хөдөө тосгоны тариачин”-ы тухай

Шинэ зуунд орсны дараа “Хөдөө аж ахуй хөдөө тосгоны тариачин”-ы ажлыг удирдах арван хоёрдугаар төвийн нэгдүгээр тоот баримт бичгийг 1-ний өдөр Шинь Хуа хороо нийтлэв.

Энэхүү баримт бичиг нь “Өөрчлөлт хийж шинийг бүтээх эрч хүчээ чангаруулж тариалангийн шинэчлэлтийг ахиулах тухай саналууд” хэмээх гарчигтай, бүх зохиол 12000 гаруй үсэгтэй, 5 хэсэг 32 зүйлээр бүрэлдэж, шинэчилсэн хөдөө аж ахуйг бүтээн байгуулж, хөдөө аж ахуйн хөгжлийн арга хэлбэрийг түргэтгэн хувируулах, тариачдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйд ашиг хүртээх төрийн бодлогын эрчмээ чангаруулах, хот хөдөөний хөгжлийг зэрэгцүүлж явуулах зорилгоор шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх, хөдөө тосгоны хөгжлийн хүчийг нэмэгдүүлэхийн зорилготой хөдөө тосгоны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх болно.

 “Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачин”-ы ажлыг сайн хийхийн зорилготой хөдөө тосгоны хуулийн байгуулалтыг чангатгах зэргийг хамрав. Баримт бичигт одоохондоо Дундад улсын аж ахуйн хөгжил шинэ хэв байдалд орж, яг дээд хурдцаар нэмэгдэж байснаас дунд дээд хурдцаар нэмэгдэх тийш шилжиж, аж ахуйн нэмэгдлийн хурдац удааширсан байдалд хэрхэн хөдөө аж ахуйн суурь болох байр суурийг үргэлжлэн чангатгаж, тариачны орлогыг үргэлжлэн нэмэгдүүлэхийг ахиулах бол заавал шийдвэрлэх хэрэгтэй том сэдэв юм. Улсын дотоодын тариалан үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ маш түргэн дээшилж, тариалангийн бэлэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн үнээс үргэлж өндөр болж байгаа “Давхар дарамт”-д хэрхэн хөдөө аж ахуйг дэмжиж хамгаалах төрийн бодлогын шинэ арга хэмжээ хэрэглэж, хөдөө аж ахуйн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх нь заавал туулах хэрэгтэй том шалгалт юм. Манай улсын тарианы газрын эх баялаг дутагдаж, хэтэртэл нээн ашиглаад бохирдол нэмэгдүүлэв, эх баялгийн орчин тойрны хатуу хязгаарлалд хэрхэн тариалангийн бүтээгдэхүүний бүтэмжтэй хангамж болон яс чанарыг баталж, хөдөө аж ахуйн үргэлжлэн хөгжих чадварыг дээшлүүлэх нь заавал аргацаах чухал өрсөлдөөн юм. Хот хөдөөг харилцан дайчилж холболдох байдал чангарч, хотжилт гүнзгий хөгжиж байгаа байдалд хэрхэн шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтын алхмыг түргэтгэж, хот хөдөөний хамтын цэцэглэн хөгжихийг биелүүлэх нь заавал сайн шийдвэрлэх чухал их асуудал юм. Эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх нь хойшдын нэг хугацааны “Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачин”-ы ажлын чухал их үүрэг болно.  “Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачин”-ы асуудлыг сайтар шийдвэрлэхийг бүх намын ажлын чухлаас чухал зүйл болохыг заавал ямагт баримталж, өөрчлөлтөөр хөдөлгөх хүчийг нэмэгдүүлж, хуулиар баталгаа болгож, Дундад улсын онцлогтой хөдөө аж ахуйн шинэчлэлтийг түргэн ахиулах хэрэгтэй гэж дурдаж гаргав. Дундад улсын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухаан мэргэжлийн хүрээлэнгийн тариалангийн эдийн засгийн хөгжлийн судалгааны газрын судлаач Жү Лижы хэлэхдээ: -Төвийн нэгдүгээр тоот баримт бичиг "Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачин" нь дахин анхаарал төвлөрөл болж,  "Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачин"-ы ажлын чухлаас чухал болох байр суурийг илрүүлэв. Өмнөх жилтэй харьцуулбал, энэ жилийн нэгдүгээр тоот баримт бичигт “Өөрчлөлт хийж шинийг санаачилах эрч хүчээ чангаруулах”-ыг цаашдаа чухалчлав. Баримт бичгийн төлөвлөгөөнд Дундад улсын хөдөө аж ахуйн шинэчлэлт бүтээн байгуулалт нэн түргэн болно гэж үзэв.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл