solongonews
Хөдөө аж ахуй, хөдөөгийн эдийн засаг хөгжлийн сайн сайхан хандлагаа хэвээр хадгалж байна
2026-05-26 15:54
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 04-р сарын 23-нд хэвлэлийн бага хурал хийж, 2026 оны эхний улирлын хөдөө аж ахуй, хөдөөгийн эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан байна

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дэд сайд Мардан Мугайти:

- Энэ оны гарснаас хойш бүх шатны Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн эдийн засгийн салбарууд хөдөө орон нутгийг цогцоор нь сэргээх ажлуудыг тууштай, үр дүнтэй хийж,  хөдөө аж ахуй, хөдөөгийн эдийн засаг хөгжлийн сайн сайхан хандлагыг хэвээр хадгалж байна гэж хэллээ.

    Үр тариа, хүнсний тосны үйлдвэрлэлийн үндэс суурь сайн байна

Хунань мужийн Шянтань хотод шинэ төрлийн тутаргыг шилжүүлэн суулгагч аппарат нь тутарга тарих гүний хэмжээ болон суулгацын тоог сантиметрийн түвшний нарийвчлалтай хянадаг. Сычуань мужийн Фүшүнь хотод тутаргын шилжүүлэн суулгагчийн жолоочгүй системд эгнээ хоорондын зай, ургамлын зай зэрэг параметрүүдийг оруулснаар суулгацыг талбайд цэвэрхэн, жигд тарих боломжтой болгосон. Аньхуй мужийн Линьчюань хотод 700 гаруй ургамал хамгааллын дрон нь эм шүрших, хорхой шавжаас урьдчилан сэргийлэх аргаар улаан буудайн хамгаалалтыг бүрэн хангажээ... Одоогийн байдлаар бүх Хятадын олон газрынхан тариалалтын улиралд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлж байна.

Хятадын Хөдөө аж ахуйн яамны Ургац хураалтын менежментийн газрын дарга Люй Шютао:

- Хаврын тариалалтын хур тунадастай улиралд улаан буудай, рапс ургац хураалтын чухал үе шатандаа орж, бүх Хятадын хаврын газар хагалалт, тариалалт эрчимтэй өрнөж, хаврын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Одоогоор хаврын бордоо хэрэглэх оргил үе мөртлөө Хөдөө аж ахуйн яам холбогдох газруудтай хамтран бордооны хангамжийг хангах, үнийг тогтворжуулах ажлыг зохицуулан, хаврын хагалгаанд хангалттай бордоо нийлүүлж байна гэж хэллээ.

Үр тариа, хүнсний тосны үйлдвэрлэл бат бөх суурьтайн дээр хүнсний ногооны хангамж хангалттай байна. Үндэсний статистикийн газрын мэдээллээс харахад, эхний улиралд гахай, үхэр, хонь, шувууны махны үйлдвэрлэл 26.62 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсч, сүүний үйлдвэрлэл 9.22 сая тоннд хүрч, 3.4 хувиар нэмэгджээ. Дотоодын усны бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15.471 сая тоннд хүрч, 4.3 хувиар өссөн ба үүний зэрэгцээ хүнсний ногоо, жимс жимсгэнийн хангамж ерөнхийдөө тогтвортой байна. Амьд гахайн эрэлт нийлүүлэлтийн харилцаа аажмаар сайжирч байна.

Одоогийн байдлаар зуны үр тарианы ургац хураалт хүртэл 40 орчим хоног үлдлээ. Арвин ургац хураалт авахын тулд хорхой шавж, өвчин, ган зуд, хуурай салхи, үерийн гамшиг зэрэг бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Люй Шютао:

- Хөдөө аж ахуйн яам хаврын тариалангийн менежмент, хаврын газар хагалалт, тариалалтад анхаарлаа хандуулж, жилийн үр тарианы үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэхийн тулд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чиглэлээр бэлтгэл ажлыг сайтар хийж байгаа юм гэж хэллээ. Ажлын багууд болон шинжлэх ухаан, технологийн багууд тариалангийн гол бүс нутгуудад газар дээр нь очиж, улаан буудайд эм шүрших, хорхой шавжнаас урьдчилан сэргийлэх” болон хорхой шавж, өвчний нэгдсэн хяналт зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхийг дэмжиж, мөн хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийг шинжлэх ухааны үндэслэлтэй хуваариар төлөвлөн, тохиромжтой цагт, тохиромжтой хөрсний чийгшилд тариалах болно. Чанар сайтай газрын хөрс, тарианы үр, машин механизм, газар тариалангийн аргыг тасралтгүй нэвтрүүлж, өргөн уудам талбайд ургацыг нэмэгдүүлэх юм.

         Дотоод хөгжлийн эрч хүчийг бэхжүүлэх нь

Энэ оны эхний улиралд ядуурлаас ангижруулах  зорилгоор шинээр олгосон 10.13 тэрбум юанийн бичил зээлийн зээл, томоохон хэмжээний хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн нэмэлт өртөг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн ба анхдагч үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн зэрэг нь хөдөө аж ахуй, хөдөөгийн эдийн засгийн хөгжилд эерэг дохио өгч байна.

Энэхүү өөрчлөлт нь хоёр үндсэн хүчин зүйлээс үүдэлтэй.

Нэгдүгээрт. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи тасралтгүй сайжирч байна. Мардан Мугайти:

- "14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадад хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацын нийт үр нөлөө улам сайжирч, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хувь нэмэр 64 хувиас давж, сайжруулсан ургацын сортуудын хамрах хүрээ 96 хувиас давж, ургац тариалах, тарих, хураах цогц механикжуулалтын түвшин 76.7 хувьд хүрч, гол гол үр тарианы ургац үндсэндээ бүрэн механикжуулалтад хүрсэн гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн ухаалаг, дижитал шилжилт хурдацтай явагдаж буйн дээр олон төрлийн ухаалаг тоног төхөөрөмж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын хөдөө аж ахуйн дронуудын нөөц 300,000-аас давж, дэлхийд тэргүүлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, аж үйлдвэрийн сэргэлт нь хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн дотоод хөгжлийн эрч хүчийг дайчилсан. Жишээлбэл, амралтын эдийн засаг, туршлагын эдийн засаг нь хөдөө орон нутгийн хэрэглээний олон янзын шинэ хувилбаруудыг өргөжүүлэхэд түлхэц болсон бөгөөд улам олон залуу хүмүүс хөдөө орон нутагт бизнес эрхэлж, гэр буудал, тосгоны кафе нь шинэ ажлын байрны чиглэл болж байна. Цаашилбал, зарим хөдөө аж ахуйн хүчирхэг суурин нь өдөр тутмын цэцэг тариалах, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулах, хөдөөгийн зугаа цэнгээний салбаруудыг хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн сүлжээгээ өргөжүүлж, цэцэг тариалах үйлсийг том үйлдвэрлэл болгон хөгжүүлсэн юм. Мардан Мугайти:

- Энэ оны эхнээс хойш бид шинэ давуу талтай, өвөрмөц үйлдвэрлэлийн 40 кластер, орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 50 парк, хүчирхэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 200 сууринг байгуулж, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн тавцан, үйлдвэрлэлийн өндөрлөгийг бий болгосон гэж хэллээ.

Тариаланчдын орлогын тогтвортой өсөлтийг дэмжих

Энэ оны эхнээс хойш үр тарианы худалдан авалтын үнэ бага зэрэг өсөх хандлагатай тогтвортой хэвээр байна. Тариаланчдын төрөлх нутгаас гадуурх ажил эрхлэлт болон орон нутгийн ажил эрхлэлтийн ерөнхий байдал тогтвортой хэвээр байгаа нь тариаланчдын орлогын тогтвортой өсөлтийг хангаж байна.

Эхний улиралд хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар өссөн нь хотын оршин суугчдынхаас 2.2 хувиар илүү байна.

    Тариаланчдын орлогын тогтвортой өсөлтийг хэрхэн тасралтгүй дэмжих вэ

Хөдөө аж ахуйн яамны Ядуурлаас ангижруулах газрын захирал Шюй Жяньминь:

- Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам холбогдох газруудтай хамтран тариаланчдын орлогын тогтвортой өсөлтийг дөрвөн чиглэлээр үр дүнтэй дэмжих болно гэж мэдэгдэв. Нэгдүгээрт. Орлогыг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрийг хөгжүүлэх.

Хоёрдугаарт. Орлогыг нэмэгдүүлэхийн тулд ажил эрхлэлтийг тогтворжуулах. Гуравдугаарт. Орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинэчлэлийг гүнзгийрүүлэх.

Дөрөвдүгээрт. Орлогыг нэмэгдүүлэх бодлогыг сайтар ашиглах.

Тэрээр бид хөдөөгийн онцлогтой аж үйлдвэрийн хөгжлийг хурдасгаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө нутгийн аж ахуйн нэгжийн тариалалт, хөдөө аж ахуйн брэнд бүтээхэд тасралтгүй анхаарч, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжин, хөдөөгийн чөлөөт цагийн аялал жуулчлал, соёлын арга хэмжээ, хөдөөгийн цахим худалдаа зэрэг шинэ салбар, бизнесийн шинэ загваруудыг хөгжүүлэх болно. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тохируулга, хэрэглэгчдэд туслах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг жигдрүүлэх болно гэж тэмдэглэв.

Хөдөө аж ахуйн яам холбогдох газруудтай хамтран захиалгад суурилсан, зорилтот, ажлын байранд чиглэсэн сургалтын загваруудыг үргэлжлүүлэн сурталчлах, хөдөлмөрийн үйлчилгээний өвөрмөц брэндүүдийг хөгжүүлэн сурталчлах, фермерүүдийн төрөлх хотоосоо гадуур ажилд ороход нь туслах зорилгоор ажиллах юм. Энэ нь олон нийтийн үйлчилгээний ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн туслалцааны семинар, ажил эрхлэлтийн тусламжийн хөтөлбөрүүдийн үүргийг бүрэн ашиглаж, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэх болно. Хөдөөгийн хамтын өмчийн эрхийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, хөдөөгийн өмчийн эрхийн арилжааны зах зээлийн стандартчилагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжиж, фермерүүдэд илүү их өмчийн ашиг тусыг хүртээх болно.

Хэвийн болон зорилтот ядуурлаас ангижруулах ажлын талаар Шюй Жяньминь:

- Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам холбогдох газруудтай хамтран орон нутгийн засаг захиргааг хэвийн болон зорилтот ядуурлаас ангижруулах янз бүрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлж, ядуурлаас ангижруулах чиглэлээр гаргасан ололт амжилтаа тасралтгүй бэхжүүлэн, өргөжүүлэх зорилгоор хэд хэдэн дэмжих бодлогын баримт бичгийг боловсруулж, гаргасан гэж хэллээ.

Фужянь мужийн Фужөү хотын Ляньжян шяний Шаньтан тосгонд тариаланчид будааны талбайд анжис ажиллуулж, будаа шилжүүлэн суулгах бэлтгэлээ базааж байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл