solongonews
Тайван амарвал урт насалдаг
2015-02-09 11:14
Амь нас дасгал хөдөлгөөн хийхэд оршдог.

    Амь нас дасгал хөдөлгөөн хийхэд оршдог. Тэр нь ганцхан бие махбодын хөдөлгөөн хийж байгааг хэлж байгаа биш, харин их тархины сэтгэхүйн хөдөлгөөн хийхийг мөн хэлж байна. Зөвхөн хүдэр чийрэг бие махбодь байгаад харин хүсэл зорилгын түшиг тулгуур, сайн сайхан сэтгэлийн хөдөлгөөнгүй бол мөн арга мухардаж, сэхэж харах зүйлгүй болох учир амь насыг уртасгана гэж ярих хэрэггүй. Урт наслах нь хий хоосон хүсэл төдий болдог. Хятад анагаах ухааны үзэж буйгаар, урт наслахын зангилаа нь “Сэтгэл санаагаа тайвшруулах” гэдэг, гэхдээ сэтгэл санаагаа тайвшруулахын зангилаа нь “Нам тайван” байх болно. Нам тайван гэдэг нь сэтгэлийг зааж байгаа биш, харин сэтгэлгээг хэлж байна. Одоогийн ийм их хөл хөдөлгөөнтэй цаг үед, хаана очиж биеэ асарч сувилах вэ? Өтлөх насаа хаана өнгөрүүлэх вэ? гэвэл үзэл санааны нам тайван, сэтгэл санааны амар тогтвортой, оюун санааны амар тайвныг баталж, тайван сэтгэлийн хөдөлгөөнөөр нийгэм, гэр бүл, өнгөрсөн ба өнөөгийн хэрэг явдалд хандах нь сэхэж харахын үндсэн жам ёс болж тараах бөгөөд энэ нь амь насаа уртасгахын хувилгаан эм болно. Тайван амрах нь сүр хүчийг хөгжөөж, цог сүлдийг бадраадаг тул урт насалдаг. Эсрэгээрээ физиологи болон сэтгэцийн хүлээн авах чадвараа хайхрахгүй, өөрийн амь насны элементээ хэтэрхий зарцуулж, бухимдаж тогтворгүйтвэл сүр сүлдийг хороож хүмүүсийг хурдан өтлүүлэх болно.

       Зарим хүн хөдөлгөөн хийвэл бие чийрэгжин, тайван амарвал урт насална гэдэг. Хөдөлгөөн хийх ба тайван амрах нь амь насаа уртасгахад дутагдаж болшгүй зүйл юм. Загас усны харилцаатай адил байдаг. Энэ бол хэрэг бодисын диалектик арга, мөн амьдралын диалектик арга хүн бүхэн өөртөө тохирсон аргыг сонгох хэрэгтэй. Нас их ахиагүй эрүүл тэнхлүүн байгаа өндөр настнууд зохих хэмжээний хөдөлгөөн хийвэл тохиромжтой, өтлөх насны ба дорой буурай өвчин эмгэгтэй хүмүүст тайван амрах нь тохиромжтой байдаг. Тайван амрах нь өөрийн цусны эргэлтээ сайжруулж, ядарсан их тархины мэдрэлийг султгана. Ялангуяа нас ахисан хүмүүс хүнд биеийн тамирын хөдөлгөөн хийх нь зохихгүй. Физиологийн мэргэжилтний үзэж буйгаар хүн тайван амрах байдалд мэдрэлээ сул тавьж, амьсгал зүрхний давтамж, цусны даралт биеийн дулааны хэм харьцангуй дор байдаг бөгөөд бодисын солилцоо нь амь насыг аяндаа уртасгадаг. Мөн амь нас нь тайван амрах ёсыг баримталахад орших бөгөөд нэг зүйлийн бие махбодоос хэт зарлага хэрэглэхгүй, бие махбодын энерги багасахгүй.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл