
3 дугаар 6-нд УТЗЗ-ийн гишүүн, Дундад улсын нисгэгчтэй сансрын хөлгийн ерөнхий зохион бүтээгч Жөү Жяньпин сэтгүүлчдэд хэлэхдээ: Өнөөгийн эзэмшсэн үндсэн технологиос үзвэл Дундад улс нисгэгчтэй сансрын хөлгөөр саранд аялах төсөл хэрэгжүүлэх хүчин чадалтай ч одоогоор нисгэгчтэй сансрын хөлгөөр саранд аялах төлөвлөгөөгүй байна гэжээ.
Тэрээр, Дундад улс дор түвшин дэх тойрог замд нисгэгчтэй сансрын аяллыг хэрэгжүүлж, саранд тандалт, хэмжилт хийн, сарны тойрог замаас буцах зэрэг зорилтын талаар тохиролцоонд хүрээд байна. Өнөөгийн эзэмшсэн нисгэгчтэй сансрын хөлгийн техник, саранд аялах техникээс үзвэл, Дундад улс нисгэгчтэй сансрын хөлгөөр саранд аялах техникийг бүрэн эзэмшсэн гэжээ.
