Дэлхийн хүн дүрст роботын спортын Ⅱ наадам эхлэв
2026-08-17 16:07
Дэлхийн хүн дүрст роботын спортын Ⅱ наадам эхэллээ.
Дэлхийн хүн дүрст роботын спортын Ⅱ наадам 8-р сарын 16-нд Бээжин хотод болсон бөгөөд тухайн өдрийн “Номын сангийн орчинд ажиллах робот”-ын тэмцээн явагдсан байна.

Энэхүү тэмцээнд хүн дүрст робот номын санчийн ном эмхлэх ажлын үйл явцыг дурайж ажиллан, ном буцаан авах, ном өрөх, номын тавиурыг хянаж, алдаа шалгах гэсэн гурван үе шатны ур чадвараар уралдав. Робот “Номын санчид” 30 минутын тэмцээний хугацаанд даалгавруудыг тогтоосон дарааллаар бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд аль ч үе шатыг орхигдуулахыг зөвшөөрөхгүй зарчмаар уралдсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
