Сургууль болон орон нутгийн хамтын ажиллагааг ахиулбал зохино
2015-03-14 20:42
12 дугаар сонгуулийн Дундад улсын АТИХ-ын 3 дугаар хурлын үеэр Улсын ардын төлөөлөгч Фү Юүнчүньтай ярилцлага хийсэн байна.
Тэрээр хэлэхдээ: -Одоогийн байдлаар их дээд сургууль болон орон нутгийн хоорондын урт хугацааны хамтран ажиллах тогтолцоо бүрэн болоогүй байна. Мөн тогтвортой хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх харилцааг байгуулж чадаагүй байна гэжээ.
Фү Юүнчүнь Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ их дээд сургууль болон орон нутгийн хамтын ажиллагааны талаар илүү үр өгөөжтэй ажил хийжээ. Мөн тэрээр хэлэхдээ: -Их дээд сургуулийн хөгжил нь эл давхаргын Засгийн газрын хөрөнгө оруулалт болон сургалтын төлбөрийн орлогыг түшсэн үндсэн дээр илүү олон аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтыг олж, хөгжлөө ахиулж байна гэжээ.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
