solongonews
Хөдөө аж ахуйг орчин үеийн болгон хөгжүүлэх хэрэгтэй
2015-02-02 17:58
Энэ оны 1 тоот албан бичигт, хөдөө аж ахуй, тариачин, хөдөө тосгоны өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлэхийг онцлоод, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг болон үнийн өсөлтөд зохицуулалт хийж, нөөц баялгийг хэмнэн, экологийг хамгаалан хөдөө аж ахуйн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн, хөдөө аж ахуйг орчин үеийн болгон өөрчлөх байгуулалтыг түргэтгэхийг онцолжээ.

2015 оны төвийн 1 тоот албан бичигт "Өөрчлөлт, инновацийг эрчимжүүлж, хөдөө аж ахуйг орчин үеийн болгох өөрчлөлтийг түргэтгэх тухай санал"-ыг нийтэллээ. Энэ оны 1 тоот албан бичигт, хөдөө аж ахуй, тариачин, хөдөө тосгоны өөрчлөлт шинэчлэлтийг хөгжүүлэхийг онцлоод, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг болон үнийн өсөлтөд зохицуулалт хийж, нөөц баялгийг хэмнэн, экологийг хамгаалан хөдөө аж ахуйн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн, хөдөө аж ахуйг орчин үеийн болгон өөрчлөх байгуулалтыг түргэтгэхийг онцолжээ. Мөн уг албан бичигт хөдөө орон нутаг дахь хуулийн хэрэгжилтийг сайжруулахыг онцолсон байна.

2013, 2014 оны төвийн 1 тоот албан бичигт, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг түргэтгэхийг чухалчилсан билээ. Энэ оны 1 тоот албан бичигт, уламжлал ёсоор хөдөө аж ахуйн хөгжилд ялангуяа бүтцийн өөрчлөлтөнд анхаарлаа хандуулж, үйлдвэрлэл болон нөөц баялгийн зарцуулалтад түшиглэдэг байсан өмнөх аргаасаа салж тооноос чанарт шилжихийг чухалчилж, өрсөлдөх хүчин чадлаа дээшлүүлж, хөдөө аж ахуйн инноваци, тогтвортой хөгжилд илүү анхаарч, өндөр үр ашигтай, аюулгүй, хэмнэлттэй, байгаль орчинд халгүй орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн замаар замнахыг дурдсан байна. Хөдөө аж ахуйн яамны хөдөө тосгоны эдийн засгийн судалгааны төвийн дарга Сун Хунюань өнөөгийн Дундадын хөдөө аж ахуйд тулгарч байгаа гол асуудлын талаар хэлэхдээ, улсын дотоодын үйлдвэрлэлийн өртөг өссөний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн өртөг олон улсын зах зээлийнхээс өндөр болж, зардал улмаар өссөн. Ингэснээр, улсын дотоодын үнэ олон улсынхаас өндөр болсон. Нөгөө талаар нөөц баялаг хэмнэж, байгаль орчинг хамгаалах асуудалд Дундад улс хүн ам олон, газар нутаг бага, усны нөөц ховордож байгаа тул хүн тутамд оногдох газар нутаг, усны нөөцөөрөө дэлхийн дундаж түвшиний гуравны нэг болон дөрөвний нэг хувийг тус тус эзэлж байна. Экологийн орчин ноцтой эвдэгдсэнээс хүлээн авах хамгийн дор түвшин рүү дөхөж байна гэжээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг болон үнэ өндөр байгаа одоогийн нөхцөлд бид хөдөө аж ахуйн хөгжлийг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд хөдөө аж ахуйг дэмжих бодлогыг боловсронгуй болгож, үр бүтэмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар судлах хэрэгтэй байна. Нөөц баялгийг хэмнэн байгаль орчинд ээлтэй, эрэлт хэрэгцээг бүрэн хангасан, чанарын аюулгүй байдлыг баталгаажуулсан, тогтвортой хөгжлийг хэрхэн урагшлуулах вэ гэдэг асуудал тулгараад байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хөдөө аж ахуйн хөгжлийн арга барилыг өөрчлөн, эрхлэлтийн арга барилыг шинэчлэн, бүтцийн шинэчлэлтээр дамжуулан нөөц баялаг хэмнэн байгаль орчинд ээлтэй байх асуудлыг шийдэх хэрэгтэй гэж уг албан бичигт онцолжээ.

Мөн албан бичигт, үр тарианы ургацыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн бүтцийн зохицуулалтыг гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чанаржуулж, хүнсний аюулгүйн түвшинг дээшлүүлж, хөдөө аж ахуйн экологийг сайжруулах зэрэг шаардлагыг дурджээ.

Энэ оны 1 тоот албан бичиг нь өнгөрсөн онуудыг бодвол хөдөө тосгоны эрх зүйн байгуулалтыг эрчимжүүлэхийг илүү онцолжээ. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эрх зүйн системийг эрчимтэй төгөлдөржүүлж, хот суурин газрын эрх зүйн орчны түвшинтэй зэрэгцүүлэн, эрх зүйн боловсрол мэдлэгийг сайжруулах хэрэгтэй гэжээ. Дундадын нийгмийн шинжлэх ухааны академийн хөдөө тосгоны хөгжлийг судлах хүрээлэнгийн судлаач Ли Гүөшянгийн үзэж байгаагаар, эрх зүйн байгуулалтыг эрчимжүүлэх нь орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн чухал баталгаа юм гэжээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл