"Хятад хэлний гүүр" хэмээх Хятад хэлний ур чадварын тэмцээн саяхан Шри Ланка, Вьетнам, Филиппин, Руанда, Судан болон бусад оронд зохион байгуулагдаж, Хятад хэл нь харилцаа холбоо болон нөхөрлөлийн гүүр болсон байна.
Дэлхийн дунд сургуулийн сурагчдын 19 дэх удаагийн "Хятад хэлний гүүр" Хятад хэлний чадварын тэмцээний финалын шалгаруулалт 05-р сарын 24-нд Шри Ланкийн нийслэл Коломбо хотноо боллоо. Энэ жилийн тэмцээнд Шри Ланкийн олон газраас нийтдээ 157 оролцогч оролцсон нь тэмцээний түүхэн дэх хамгийн олон оролцогчтой тохиолдол болсон юм.
Шри Ланкийн Ерөнхий сайдын нарийн бичгийн дарга Прадип Сапутантри хэлсэн үгэндээ: - Шри Ланкийн улам олон сурагч оюутан Хятад хэлийг идэвхтэй сурч, Хятадын соёлыг ойлгож байгаад баяртай байна. Хятад хэл сурах хүсэл эрмэлзлээ хэвээр хадгалж, үргэлжлүүлэн Шри Ланка, Хятадын найрамдлын элч төлөөлөгч болж, мөн хоёр ард түмний харилцан ойлголцол болон харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмэр оруулахыг хүүхдүүдэд уриалж байна гэж хэллээ.
