solongonews
Хятадын аялал жуулчлал дэлхийн жуулчдыг татаж байна
2026-06-29 09:54
Гадаадын жуулчид Шанхай хотын Хункөү дүүргийн Хуан Пужян мөрний эрэг дээр зураг авч байна

Гадаадын жуулчид Шанхай хотын Хункөү дүүргийн Хуан Пужян мөрний эрэг дээр зураг авч байна.

(Зураг: ВАН ЧУ)

Жэжян мужийн И-Ү хот "Аялал жуулчлал + дэлгүүр хэсэх" загварыг эхлүүлж, гадаадын жуулчдын бүлгийг "Хятадаас худалдан авалт хийх"-д татжээ. Зураг дээр 2026 оны И-Ү олон улсын тоглоом, загварлаг тоглоомын үзэсгэлэнгийн төлөв байдлыг харуулав.

(Зураг: ЯН МЭЙЧИН)

Гадаадын жуулчид Шиньжяны уйгарын өөртөө засах орны Цонжийн хотон үндэстний  өөртөө засах Жөүгийн Фүкан хотын Тэнгэр уулын Тэнгэр нуурын үзэсгэлэнт газарт зураг авч байна.

(Зураг: ТАО ВЭЙМИН)

Гадаадын жуулчид Шаньдүн мужийн Заожуан хотын Шаньтин дүүргийн Фэнмао сууринд болсон тоорын цэцгийн баярт тоорын цэцэгсийг сонирхож байна.  

(Зураг: ЛИ ЗУНШЯНЬ)

Гадаадын жуулчид Гуандүн мужийн Шэньжэнь хотын Хуачян Электроникийн ертөнцийн дэлгүүрээс худалдан авалт хийж байна.

(Зураг: МАО СЫЧЯНЬ)

Гадаадын жуулчид Аньхуй мужийн Хэфэй хотын Фэйдүн шяний Чанлиньхэ суурингийн Люжяфань нийтийн хороололд үсэндээ цэцэг хатгах төслийг сонирхож байна.

(Зураг: ЧЭНЬ ЖЭНЬ)

Гадаадын залуучууд Хэнань мужийн Луоян хотын Ирэньфан судалгааны баазад Тан улсын гурван өнгийн вааран эдлэлийн соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах чиглэлээр судалгаа, туршлага хуримтлуулах үйл ажиллагаанд оролцож байна.

Зураг: ЖАН ГУАНХУЙ

Гадаадын жуулчид Хайнань мужийн Хайкөү хотын Чилөү хуучин гудамжаар зочиллоо.

Зураг: ГУО ЧЭН

Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Гүйлинь хотын Луншэн олон үндэстний өөртөө засах шяний Лунжи суурингийн Жиньжян тосгоны Хуанлуо Яо тосгонд нутгийн иргэд гадаадын жуулчидтай хамт дуу дуулж байна.

Зураг: ВЭЙ ЖИЯН

Визгүй зорчих бодлого тасралтгүй өргөжиж, гар утасны төлбөр зэрэг үйлчилгээний орчин сайжирснаар Хятадад аялах сонирхолтой байснаасаа гүнзгий аялах загвар уруу руу шилжиж байна. Хотын өдөр тутмын амьдралыг мэдрэхийн тулд гудамжаар аялж, дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авч, музейд очиж соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлаж буйг биеэрээ мэдэрч, улам олон гадаадын жуулчид Хятадад зочилж, цэвэр цэмцгэр хотын өнгө үзэмж, өдөр тутмын амьдралын халуун дулаан, найрсаг уур амьсгал дунд жинхэнэ, цоглог Хятадыг мэдэрч байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл