ӨМӨЗО-ны "Хоёр хурал" ид хуралдаж байгаа энэ үед "Солонго" мэдээллийн төвөөс хоёр чуулганд зориулан чөлөөт ярилцлага зохион явуулж байгаа юм.
1 дүгээр сарын 27-ний өдөр Эрээн хотын дэд дарга буюу ӨМӨЗО-ны 11 дүгээр хугацааны УТЗЗ-ний гишүүн Б.Саранчимэг, “Монгол, Дундадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн, ӨМИС докторантур Б.Лхагвадорж нарыг урьж, "Хоёр хурaл"-ын тухай ойлголт, "Xоёр хурал"-д дэвшүүлсэн санал болон Монгол улс, Өвөр Монгол, Эрээн хот хоорондын сүүлийн жилүүдэд хамтарч ажиллаж байгаа тухай, боомтын хөгжлийн тухай болон боомт хотын Өвөр Монголын хөгжилд үзүүлж байгаа ач холбогдол, Дундад улсад хийгээд Эрээн хотод суралцаж байгаа Монгол Улсын оюутан сурагчдыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа тухай чөлөөт ярилцлага өрнүүлсэн билээ.
